Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“MININGWEEK&MINEPRO-2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт болж байна Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой "MiningWeek&MinePro-2025" арга хэмжээ өнөөдөр эхэллээ.
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд маргааш тодорно НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2025 оны есдүгээр сарын 17-ны 13:00 цагт болно. Сугалаанд 2025 оны наймдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана. Тохирлыг и-баримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.  2025-9-16
“Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа Дэлхийн жишигт нийцсэн судалгаа-туршилт, лабораторийн дүн шинжилгээ, олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухаанд суурилсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, тамирчид, дасгалжуулагчид, спорт сонирхогчдод инновацлаг шийдэл, зөвлөгөө, сургалт үзүүлэн Монголын спортын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилготой “Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа Энэхүү институтийг үүсгэн байгуулагчид болох спортын гэмтлийн эмч Э.Түвшинбаяр, спортын сэтгэл зүйч Б.Золзаяа, спортын хоол зүйч С.Мөнхтуул нар Монголын спортын хөгжлийг шинжлэх ухаанд суурилсан арга зүй, технологиор хангаж тамирчдын гүйцэтгэлийг сайжруулах тухай тайлбарлан хүргэв. Шинэхэн институтийг дэмжин, өөрсдөд гарсан үр дүнгийн тухайд спортын алдартнууд хамтдаа нэгдэн дуу хоолойгоо хүргэн үүсгэн байгуулагчдад амжилт хүслээ. 2025-9-12