Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
"Ирэх 4-р сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа тул багш нарыг вакцинд хамруулна"

2021 оны дөрөвдүгээр сарын 1-нээс цаг үеийн үнэлгээ хийж, эрсдэл багатай бүсэд танхимын хичээлийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа тул боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдыг вакцинжуулалтад нэн тэргүүнд хамруулах болсныг Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ. 

Улаанбаатар хотод нийт 45 мянган багш, ажилтан байгаа бол орон нутагт 25 мянга орчим боловсролын салбарын ажилтан байна. Эдгээр албан хаагчдыг гуравдугаар сарын 15-наас эхлэн дээрх албан хаагчдыг вакцинжуулалтад хамруулах юм байна. 

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан "Хоёрдугаар сарын 23-наас эхлэн вакцинжуулалтыг хийсэн. Төлөвлөгөөний дагуу халдварын голомт болсон нийслэлийн нэг сая гаруй иргэнийг 3, 4-р сард багтаан вакцинжуулах, ногоон бүс буюу халдваргүй байгаа орон нутгийн иргэдэд 5, 6-р сард вакцинжуулалт хийж дуусгаад, 7-р сарын 1-н гэхэд насанд хүрсэн нийт хүн амыг хамруулах төлөвлөгөөтэй байна" гэлээ. 

Вакцинжуулалтад хамрагдсан нийт хүний 40 хувьд бусад вакцинд илэрдэг шинж тэмдэг илэрч байгаа нь хэвийн хэмжээнд байна гэж үзсэн байна. Тиймээс дархлаажуулалтыг өргөн цар хүрээтэйгээр явуулахаар төлөвлөгөө гаргажээ. Эрүүл мэндийн салбарын хүчин чадлаар өдөрт 80 мянган хүнийг дархлаажуулалтад хамруулах боломжтой гэв. 

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 15:00 цагт болох бөгөөд өргөн хүрээний вакцинжуулалтыг төлөвлөгөөг танилцуулж эцсийн шийдвэрийг гаргах юм байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан