Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өчигдөр яригдсан жишээнүүд нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлсэн бол уучлалт хүсье

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцсаны дараа сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ өчигдөр эш татан ярьсан зүйлдээ тайлбар өглөө.

Тэрбээр "Жендерийн үндэсний хорооны хурал бэлэг тэмдгийн байдалтай явж ирсэн уламжлалтай. Хэлсэн зүйл маань нийгэмд хэлэлцүүлэг өрнөх шалтгаан болсон байсныг Засгийн газрын хурлаас гарч ирээд мэдсэн. Өчигдөр Засгийн газрын хурлаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад далайцтай ажиллая гэх агуулга дор амжилттай болсон. Ерөнхий сайдынхаа хувиар 3-4 асуудал хөндсөн бөгөөд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр гэх агуулгаас илүү эмэгтэйчүүдийн эрхийг нь хамгаалах сонгодог утгаар нь тэмдэглэе гэж үзсэн. 

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг талаарх Норвегийн жишээг ярьсан. Гэвч тэрийг тасалж аваад нийгэмд буруу ойлголт төрүүлэх зүйл гарсан байсан. Хуульчилж шинэчилнэ гэсэн агуулгаар яриагүй. Мөн эрчүүдийн дундаж нас эмэгтэйчүүдийнхээс 10 насаар багассан мэдээллийг ярилцаад, үүнд соёлын томоохон өөрчлөлт хийх талаар ярьсан. 

Өчигдөр яригдсан жишээнүүд нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлсэн бол уучлалт хүсье. Эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Баярынх нь өмнө бухимдуулсан бол уучлаарай. 

Манай хэвлэлийнхэн нэг хоёр өгүүлбэр буюу хэлбэр тал дээр бус бүрэн агуулгаар мэдээлэхэд анхаарч, иргэд маань бас агуулгад анхаарах нь зүйтэй болов уу" гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан