Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Инфографик: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэдэг билээ. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн  танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

    Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын гишүүдээс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг  Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нийцүүлэх болон “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд чиглэсэн болно.    

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь үзэл баримтлалын хувьд сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн зардлын ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд гардаг олон хүндрэлтэй асуудлуудыг нарийвчлан зохицуулахад чиглэсэн юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс дагаж мөрдөгдөхөөр батлагдсан бөгөөд дараах онцлог зохицуулалтуудыг тусгагдсан. Үүнд:

1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

2.Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй.

3.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах үйл ажиллагааг ил тод, нээлттэй, олон талын хяналттай зохион байгуулах зохицуулалтуудыг хуульчилсан. Тухайлбал, сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь зөвхөн өөрт холбогдох мэдээлэлтэй танилцах боломжтой байсныг өөрчлөн өөрийн болон өөрийн байнга оршин суугаа газрын хаяг дахь нийт сонгогчдын мэдээлэлтэй нээлттэй танилцах боломжийг хуульчилсан. Мөн сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаанд сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, нэр дэвшигч болон сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт, ажиглалт хийхээр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага танилцах, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн. 

4.Нэр дэвшигчид тавигдах шаардлагын тухайд дээр дурдсанчлан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн байх нийтлэг шаардлагаас гадна ял эдэлж байгаа, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглосон зохицуулалтыг хуульчилсан. 

5.Нэр дэвшигч нь Авлигатай тэмцэх газарт нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргах бөгөөд уг мэдүүлгийг тус газар нь сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс эхлэн өөрийн байгууллагын цахим хуудаст нээлттэй байршуулах зохицуулалтыг хуульчилсан. Энэ нь сонгогч тухайн нэр дэвшигчийн хөрөнгө орлогын талаарх мэдээлэлтэй нээлттэй танилцах боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой зохицуулалт болсон.

6.Сонгуулийн сурталчилгааны тухайд хуулиар зөвшөөрсөн 8 төрлийн арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах боломжтой бөгөөд нийт 15 хоног явагдана.

7.Хуулийн хамгийн чухал зохицуулалтын нэг болох хяналтын тооллогыг сонгуулийн санал хураалт дууссаны дараа бүх сонгуулийн хэсэгт хяналтын тооллогыг 100 хувь, гар аргаар хийх бөгөөд гараар тоолох хяналтын тооллогын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болон ажиглагчдыг байлцуулна. 

8.Нэг хүн сонгуулийн өөр өөр хэсгүүдэд санал өгдөг гэх хардлагыг нэг мөр шийдвэрлэх зорилгоор сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээг хийхээр тус тус зохицуулсан болно.

 

Улсын Их Хурлын Тамгын газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан