Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгууль 2024: М.Тулгатын баг ДҮҮРГЭЭ АВРАХ УУ?

 

Орон нутгийн сонгууль албан ёсоор эхэлж нэр дэвшигчид сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардан авцгаалаа. Энэ удаад редакцын зүгээс Баянзүрх дүүргийг онцолж байна. Дүүргийн сонгуулийн хорооны хурлын танхимд очиход 11:00 цагт товлогдсон үнэмлэх гардуулах ёслолд Ардчилсан намын 43 нэр дэвшигчид яг цагтаа орж байхтай таарлаа. Баянзүрхийн залуус энэ удаа “Дүүргээ аваръя” уриатай орж байгаа ажээ. Өнгөрсөн зуны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, түрүүлэх бөхийн таамагт яваад цөөн саналаар өвдөг шороодсон НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, мөн УИХ-д нэр дэвшсэн эмч, доктор Г.Ууганцэцэг нар нийслэлд бус дүүрэгт, сонгуулийн анхан шатанд нэр дэвшиж байгаа нь анхаарал татав. Хэрэв Баянзүрх дүүргийн сонгуульд Ардчилсан нам ялвал Дүүргийн засаг даргаар М.Тулгат томилогдох юм байна.

Нэр дэвшигчдээс мөрийн хөтөлбөр, зорилтыг нь тодруулахад “дахин төлөвлөлтийг гацаанаас гаргах”, “дүүргээ хогноос салгах”, “хөрсний бохирдлыг шийдэх”, “худалдаачид, бизнес эрхлэгчдээ дэмжих”, “СӨХ-ийн эрхзүйн байдлыг шинэчлэх” зэрэг зорилт тавьсан гэнэ.

“Нийслэлд 1990 оноос хойш 7 удаа сонгууль болоход 6 удаад нь МАН ялж удирдсан. Өнгөрсөн 34 жилийн 30 жилд Улаанбаатар хотыг дангаар удирдсан МАН хариуцлага хүлээх цаг нь болсон. Тийм ч учраас бид Дүүргээ аваръя! уриатай энэ сонгуульд оролцож байна” гэж Баянзүрх дүүргийн 6-р хороонд нэр дэвшигч Э.Энхдөл өгүүллээ. Тулгатын баг дүүргээ, хотоо аварч чадах уу? Сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхлэн 14 хоног үргэлжилж, 10-р сарын 11-нд санал хураалт явагдана.

 

1 Сэтгэгдэл
Tulgat gedeg zaluu ajil hiih bidh hooson ambic huusun nuhur ene zaluud alban tushaal heregtei uur zyiliig chadahgyi hyn shyydee hooson dyr
Хамгийн их уншсан