Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний талаар өнөөдөр /2024.12.13/ ээлжит мэдээллээ хийлээ.


Томуугийн 49 дүгээр долоо хоногийн мэдээгээр улсын хэмжээнд томуугийн өвчлөл алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Өөрөөр хэлбэл дэгдэлтийн гуравдугаар түвшинд шилжсэн аж. Аймгуудын өвчлөлийг авч үзвэл идэвхжилийн буюу хоёрдугаар түвшинд зургаан аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд 12, аймгийн хэмжээний дэгдэлтэд гурван аймаг буюу Дархан-Уул, Дорноговь, Сүхбаатар аймгууд байна. Аймгийн хэмжээний дэгдэлт гэдэг нь өвчлөлийн түвшин өндөр дөрөвдүгээр түвшинд шилжсэнийг харуулж байна.

Амбулаторит суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 300 мянган хүн хандаж тусламж үйлчилгээ авсан. Үүнээс 10 орчим хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байна.

Энэ нь өмнөх долоо хоног болон сүүлийн жилүүдтэй харьцуулахад 1-2 хувь нэмэгдсэн үзүүлэлт юм. Орон нутгийн түвшинд нийт өвчлөлийн 63 хувь, үлдсэн нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдийн мэдээллээр 10 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 33 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. 

Мөн нийт өвчлөгсдийг насны бүлгээр авч үзвэл 80 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд, үүн дотроо 60-70 хувийг 0-4 хүртэлх насныхан эзэлжээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 2400 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 90 орчим хувь нь уушгины хатгаатай байна. Мөн улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол үүний 50 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар гэсэн оноштой байгааг эмч мэргэжилтнүүд мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан