Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ.

Б. ДАРИЙМ:  ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД  ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ.

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн 862 жилийн ой, Монгол бахархалын өдөр Дорнод аймгийн Баяндун сумын ЕБС-ийн түүхийн багш, магистрантур Б. Дариймтай ярилцлаа.

Монголын нууц товчоо Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд... гэж эхэлдэг шүү дээ. “Дээд тэнгэрээс заяат төрсөн” гэх хэсэг ямар утгатай вэ?

Аливаа улс орны түүхэнд нэн ялангуяа хаад язгууртнууд нь өөрсдийгөө тэнгэрээс заяатай бурхны хүү зэргээр өргөмжлөх тохиолдол цөөнгүй. Тэр нь язгууртнуудыг энгийн иргэдээс арай элит түвшинд гэдгийг илтгэдэг.

“Монголын  нууц товчоо”-нд Чингис хааны язгуур нь дээд тэнгэрээс заяат төрсөн хүмүүн юм хэмээн тэмдэглэснээс харахад Чингис хаан бол угаас сонгогдсон, тэнгэрээс заяагдсан язгууртан гэдгийг тодруулсан хэрэг.

Чингис хааны төрсөн оныг нотлох ямар баримтууд байдаг вэ? Судлаачдын нэгдмэл байр суурь юу вэ?

Чингис хааны мэндэлсэн оны тухайд  судлаачдын байр суурь зөрөөтэй. Сурвалжийн мэдээг үндэслэн 1155, 1162, 1167 гэсэн онуудыг дэвшүүлдэг. Тухайлбал, МНТ-д 1206 оны улаан бар жил хаан суув гэсэн сурвалжаас үндэслэвэл 45 насандаа хаан сууринд суусан байна /энэ баримтаас хөөн үзвэл төрсөн он нь 1162 он/, Рашид Ад дин “Судрын чуулган”-д Чингис хаан гахай жилд төрсөн ба...бүтэн 72 жил амьдарчээ хэмээсэн нь 1155 он,  Ж.Ж.Саундерс “Монголын байлдан дагуулал”, П.Пеллио “Азийн судлал” 231 дүгээр боть зэрэгт 1167 онд төрсөн хэмээн тус тус тэмдэглэжээ. Гэхдээ МНТ, Дай Юань улсын түүх зэрэг сурвалжийг үндэслээд судлаачдын нэгдсэн байр суурь нь 1162 он дээр тогтсон.

Билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг өнөө цагт Монголчууд Чингис хааны төрсөн өдөр гэж тэмдэглэж байна? Яагаад энэ өдрийг сонгосон юм бол?

Лу.Алтантовч тэргүүтэй сурвалжуудад Чингис хааны мэндэлсэн өдрийг зуны тэргүүн сарын шинийн арван зургааны улаан тэргэл өдөр харин “Хөх түүх”, “Сувд Эрхи” зэрэг XIX зууны сурвалжуудад өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээсэн байна. 

2012 онд тусгай комисс Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоод “Монгол бахархал”-ын өдрийг тэмдэглэснээс хойш 12 жилийн нүүр үзжээ. Тиймээс Билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэгтээ тогтсон нь зөв болов уу.

Монголчууд Чингис хааныхаа суу билгийг дурсах эрхгүй 70-аад жил замнасан. Гэтэл өдгөө дэлхий нийтэд танигддаг гол өгөгдлүүдийн нэг нь Чингис хаан боллоо шүү дээ? Бид цаашид их түүхийнхээ үзэл санааг яаж ойлгож, хэрхэн залгамжилж авч явах ёстой вэ?

Тиймээ, Бид Их хааныхаа тухай дурсах эрхгүй олон жил өнгөрөөсөн үе бий. 90-ээд оны үеэс нийгэм явцуу үзэл суртлаас чөлөөлөгдөж, үндэсний үзэл маань сэргэж, бүх нийтээрээ их хаанаараа бахархах болсон нь сайшаалтай. Гэхдээ мэддэг юм шиг атлаа мэдэхгүй байх нь цөөнгүй.  Дэлхийн талыг эзэлсэн их хааны удам гэж цээжээ дэлдэхээс биш Чингис гэж хэн байв, юу бүтээсэн юм, бидэнд үлдээсэн билэг сургаал нь юу юм, тухайн үед яагаад хүчирхэгжсэнээ мэддэггүй, судладаггүй нь харамсалтай. 

Бид жил бүр “Монгол бахархал”-ын өдрөөр их хаанаа дэлхийн дахинд таниулах, сурталчилах ажлыг улам чанартай хиймээр санагддаг. Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг түүхийн хичээлд дурлуулах  хэрэгтэй л гэж боддог доо.

Чингис хаан 1223 оны орчим Хятадын гүн ухаантан Чан Чун бумбыг дуудан уулзсан гэдэг. Энэ тухай түүхийн ямар сурвалжид тэмдэглэсэн байдаг вэ?

Их эзэн Чингис хаан өрнө зүг дайтах үедээ буюу 1223 оны намар Хятадын гүн ухаантан Чан Чун бумбыг дуудан уулзсан нь эдүгээ ч түүхчдийн сонирхлыг татдаг. Чингис хаан Чан чун бумбыг дуудаж уулзаад “Мөнх наслах аргын тухай асуусан” гэдгийг шууд утгаар нь ойлгох нь ташаа юм. Их хаан өөрийгөө мөнх наслуулах тухай бус улсаа хэрхэн удаан оршин тогтнуулах вэ? гэж далд утгатай асуусан байх гэж зарим судлаачид тайлбарладаг. Би ч үүнтэй санал нийлдэг. Чан чун бумбыг Чингис хаанд бараалхахаар явахад Ли Чичан хэмээх шавь нь дагалдан явж замын тэмдэглэл хөтлөснийг Сүн Си-гийн удиртгалтай Дао Цанг ци яод тэмдэглэн үлдээжээ. 

Их хаан  хоосон тансаглал, ихэрхлийг жигшдэг, ард иргэд, эрдэмтэн мэргэдийг тэтгэх, эв нэгдлийг эрхэмлэх агуулгаар Чан Чун бумбад захидал илгээсэн байдаг. Энэ үзэл санаа орчин үед хэрэгтэй юу?

Эрдэмт мэргэд үүдэнд сууж, авилгач ноёд нь хойморт заларсан энэ цаг үед энэхүү сургаалийн үзэл санаа машид хэрэгтэй. Тиймээс эх түүхээ шимтэн судалж, бидэнд сургамжилж үлдээсэн бүхнийг ойлгодог, ухаардаг байгаасай гэж хүсдэг.

ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА. ТАНЫ АЖИЛД АМЖИЛТ, ГЭР БҮЛД ТАНЬ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ !

Д. ЭНХБАТ

1 Сэтгэгдэл
Багшид их амжилт хүсэе.Сайхан ярилцлага болжээ
Хамгийн их уншсан