БНСУ-ын AJOU Их сургуулийн төлөөлөгч Lee Jongwon, Won-Jae Kim нарын төлөөлөгчид өнгөрсөн тавдугаар сарын 17-ний өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх үеэрээ ТАНУ /IEG - Олон Улсын Боловсролын Гарц/ компаний оффист хүрэлцэн ирж хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх төсөл хөтөлбөрийн талаар уулзалт хийгээд буцжээ.
AJOU Их сургуулийн төлөөлөгч Won-Jae Kim Монгол Улсад дахин ирэх үеэрээ ТАНУ компанид өнөөдөр дахин зочилжээ. Энэ үеэр талууд Монголын ЕБС-ийн сурагчидыг БНСУ-ийн шилдэг сургууль болох AJOU их сургуульд зочилж соёл, урлаг, сэтгэл судлал, технологийн сургалтын явцтай танилцах аяллыг хамтран зохион байгуулахаар болжээ. Тус уулзалтад ТАНУ /Олон Улсын Боловсролын Гарц/ компаний Гүйцэтгэх захирал Б.Наранчулуун, тус компаний зөвлөх менежер Х.Дүүриймаа, Л.Ирмүүнзаяа нарын хүмүүс оролцов. Ажу Их сургууль нь 2023 оны THE /Times Higher Education/ Их сургуулиудын чансаанд 1-р байрт шалгарсан бөгөөд 2024 оны Азийн Их Сургуулиудын чансаанд 91-р байрт эрэмблэгддэг шилдэг сургууль юм. Уг танилцах аялалд төгсөх ангийн сурагчид хамрагдах боломжтой бөгөөд ирэх өвлийн амралтаас өмнө буюу 12-р сард бүртгэл явагдаж эхлэх аж. Тус танилцах аялалд хамрагдах бол Олон Улсын Боловсролын Гарц байгууллагын 77778006 дугаарт залгаж урьдчилсан бүртгэлд хамрагдаж боломжтой аж.