Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Балагтай Баянгол дүүргийн Засаг дарга нар томилогдлоо

Сонгууль болгоноор дуулиан тарьдаг Баянгол дүүргийн балаг байнга давтагддаг. Хамгийн сүүлд хорооны иргэдийн сонголт биш хэмээгдсэн Засаг дарга нар томилогдож дууслаа.

Баянгол дүүргийн 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд хорооныхоо нийт иргэдийн олонхийн саналыг авч, сонгогдон томилогдсон хороодын Засаг дарга нар болон Иргэдийн нийтийн хурлын дарга нарыг батламжиллаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны  дагуу тухайн шатны иргэдийн нийтийн хурлаас сонгосон Засаг даргыг дүүргийн Засаг даргаар батламжлуулах ёстой. Тус хуулийн 26.2-т заасны дагуу Иргэдийн нийтийн хурлын өргөн барьсан тогтоолыг захирамжлах эрх нь Засаг даргад оногдсон байдаг. Тиймээс ч хуулийн дагуу тогтоолыг хүлээн авч, Баянгол дүүргийн 25 хорооны Засаг даргыг батламжилсан юм. Мөн Баянгол дүүргийн 25 хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга нарыг батламжлав. Баянгол дүүрэгт эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгах, цаашид илүү ихийг хийж бүтээх итгэл хүлээлгэн тус дүүргийн иргэд АН-д итгэл хүлээлгэж байгааг шинээр томилогдсон хороодын Засаг дарга нар болон Иргэдийн нийтийн хурлын дарга нар онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан