Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Завхан аймагт коронавирусний халдварын эрсдэл маш өндөр гэсэн дүгнэлт гарчээ

Завхан аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж голомт бүхий эрсдэлтэй бүс нутгаас ирж буй иргэдийн хяналтыг чангатгах арга хэмжээ авахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар Завхан аймагт коронавирусний халдварын эрсдэл маш өндөр гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Тухайлбал аймгийн хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, хуулийн этгээдийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэв. Мөн аймгийн хэмжээнд ажиглан тусгаарлах байр болон эмнэлгийн тусгаарлах байрыг бэлтгэх, ашиглах журмыг баталлаа. Ажиглан тусгаарлах байр, эмнэлгийн тусгаарлах байр бэлтгэх, ашиглахтай холбогдон гарах зардлыг тухайн жилийн төсөвтөө багтаан зохицуулалт хийх замаар ажиллуулахыг сумдын Засаг дарга нар, албан байгууллагын дарга нарт үүрэг болгов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан