Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Энх-Амгалан: Ирэх долоо хоногоос сурагчид амарна

 

Л.Энх-Амгалан: Сурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэллээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг салбарын сайдаас "3-р сарын 19-нд гарсан сайдын тушаалаар сурагчдын амралтыг хойшлуулж, амралтгүй хичээллэх болсон гээд байх юм. Хүүхдүүд дэлгэцийн хамааралтай боллоо. Манай багш нарыг зүгээр суугаад байна гээд нийгмээрээ буруутгах гээд байх юм. Багш нар танхимаар хичээл заадгаас илүү стресстэй ажиллаж байхад улирлын амралтгүй зүтгүүлэхээр болсон гэх юм. Энэ асуудлыг УОК дээр яриагүй юм уу. Шийдвэр УОК дээр гардаггүй юм уу. Багш нар ч ядарч байна.  Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ" гэх асуултыг асуусан юм. 

Үүний хариуд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Улирлын амралт ирэх долоо хоногт эхэлнэ. Яагаад ийм тушаал гарсан гэхээр эцэг эхчүүд, сургуулиудаас нэлээн удаан хугацаанд гэрээрээ хичээл хийсэн, үндсэндээ хичээл ороод сарын дараа амарна гэхээр хичээлийн хоцрогдол нөхөх хугацаагүй болоод байна гэдэг санал доороос л гарч ирсэн. Яам ухаантай царайлаад тэнгэрээс буугаад ирсэн хүн шиг тушаал гаргасан юм биш. Нөхцөл байдал хүндэрч байна. Яам тушаалаа гаргаад нөхцөл байдалтай холбоотойгоор өөрчилж болно. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр үүсээд байгаа нөхцөл нь 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон байна. Сургуулиудын өмнө тулгарч байгаа асуудал бол нэг хоног нэг цагийн өмнө ч гэсэн үүсээд байгаа хоцрогдлыг нөхөх сорилт үүсээд байна. Үүнтэй холбоотой гаргасан шийдвэр. Сургууль, орон нутаг сонголтоо хийж болно" гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан