УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ
Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн
ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна
СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА
Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ.
С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо
СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв
Улаан бүсэд ажиллаж байсан сувилагч цонхоор унаж, нас баржээ
Улаанбаатар хотын хэмжээнд бүх улсын эмнэлгүүд коронавирусийн халдвартай өвчтөн хүлээж авах тусгай тасаг бэлдэж, өвчтөнүүдийг хүлээж авч байгаа. Монгол Улс дахь коронавирусийн халдварын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байдал руу орж байна. Тэгвэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ковидтой өвчтөнүүдийг хүлээн авч, эмчилж буй тасагт ажиллаж байсан сувилагч өчигдөр орой цонхоор унаж, нас барсан хэрэг гарсныг тэнд ажилладаг эх сурвалж мэдээллээ.
Мөн эх сурвалж "Улсын нэгдүгээр төв эмнэлгийн улаан бүсэд ажиллаж байгаа хэд хэдэн ажилтан халдвар авч, ачаалал ихтэй нөхцөлд ажиллаж байна. Тухайн сувилагч юунаас болж цонхоор унасныг мэдэхгүй байна" гэсэн мэдээллийг өглөө.
Харин уг асуудлыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Ийм хэрэг гарсан эсэхийг тодруулж байна" гэсэн бөгөөд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
0 Сэтгэгдэл