Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Омантай харилцан визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээрийг байгуулахад хамтран ажиллана

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайд Бадр Бин Хамад Бин Хамууд Аль-Бусайди нар 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.

Манай хоёр орны харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойшхи 30 гаран жилийн хугацаанд улс төрийн найрсаг харилцааны хүрээнд явагдаж ирсэн бөгөөд хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх шаардлага байгаа гэдэгт талууд санал нэгдэж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, уул уурхай, эрчим хүч, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, чингэхдээ хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлахаар болов. Мөн олон улсын байгууллагуудын хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахыг чухалчлав.

Түүнчлэн, иргэд хоорондын солилцоог бэхжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд эхний ээлжинд Дипломат, албан/тусгай, үйлчилгээний паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах, цаашид бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээрийг байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан