Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТҮТ: Орон нутгийн автобусууд өнөөдрөөс хуучин драгоноос үйлчилгээнд явна

Орон нутгийн автобус өнөөдрөөс эхлэн Драгон худалдааны төвөөс явж эхэлжээ. Энэ талаар АТҮТ-өөс тодруулахад, "Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахын урдах зам засварын хучилтын ажил хийгдэж байгаа тул түр хугацаанд нүүсэн. Энэ сарын 22-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 28-ныг дуустал хугацаанд Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэх болсон" гэлээ.

Тодруулбал, Номин автобуудлаас эхлэлтэй

  • Архангай
  • Баян-Өлгий
  • Баянхонгор
  • Говь-Алтай
  • Завхан
  • Өвөрхангай
  • Увс
  • Ховд зэрэг аймгийн чиглэлүүд хуучин драгон буюу Драгон худалдааны төвөөс үйлчилгээнд явах юм байна.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан