Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай авто машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах, Улаанбаатар хотын нийтийн тээврийн улсын бүртгэлийн дээд хязгаарыг тогтоох шалгуур үзүүлэлтийг хангах зорилгоор ирэх сараас эхлэн нийслэлд хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр болжээ.

 

Тухайлбал, ирэх сарын 8-наас  импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотод харьяатай улсын дугаар олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн ирэх 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг албаныхан мэдээллээ. 

 

Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрч байна. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүртэл тооцоолол гарчээ. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд таван км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд байгааг онцоллоо. 

 

Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарлалтыг 730 мянга байхаар тогтоосон байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар нийслэлд 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Энэ нь түгжрэлийг нэмэгдүүлж, цаашлаад эдийн засгийн асуудалд нөлөөлж байна гэх дүгнэлт гарчээ. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх захирамжийг гаргасан юм. 

 

Дугаар олголтыг хязгаарлах ажлын хүрээнд нийслэлд 10 жилээс дээш явсан, хэт хуучирсан тээврийн хэрэгслийг хориглохоор болсон байна. Улаанбаатар хотод албан татвараа төлөөгүй 165 мянга гаруй авто машин байдаг нь нийслэл дэх нийт тээврийн хэрэгслийн 21 хувийг эзэлдэг аж. 

 

Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 266 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нийт тээврийн хэрэгслийн 34 хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг. Мөн улсын чанартай авто зам ашигласан төлбөрөө төлөөгүй 510 мянган тээврийн хэрэгсэл байгааг албаныхан тодотголоо. 

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан