Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ

 

Мөрийтэй тоглоомын хэрэглээ эрс нэмэгдэж, дэлхий нийтийн эрүүл мэндийн том асуудал болоод байгааг хэсэг мэргэжилтнүүд анхааруулж, оройтохоос нь өмнө яаралтай зохицуулахыг эрх баригчдад уриалжээ. Тэдний 45 хуудас судалгааны тайлан өчигдөр анагаах ухааны Lancet сэтгүүлд нийтлэгдсэн байна. Одоогоор дэлхий дахинд 450 сая орчим хүн мөрийтэй тоглоомын улмаас ядаж нэг зан үйлийн эмгэгтэй болж, хортой үр дагаврын хохирогч болсныг уг тайланд өгүүлжээ. Эдгээрийн 80 сая орчим нь сэтгэцийн эмгэг өвчтэй болж, сөрөг үр дагаврыг нь үл хайхран дахин дахин тоглох донтой болсныг бас дурдсан байна. Том компаниудын маш сайн маркетинг, хялбаршуулсан хэрэглээ, интернэт, гар утасны нэвтрэлт бооцоот тоглоомын салбарыг урьд өмнө хэзээ ч байгаагүй шинэ дээд түвшинд хүргээд буйг судлаачид онцолжээ. “Ихэнх хүмүүс мөрийтэй тоглоом гэхээр Лас Вегасын казино, эсвэл хонжворт сугалааны тасалбар гэж боддог. 

 “Гар утастай хүн бүр халаасандаа 24 цаг ажилладаг казинотой болоод байна. Маш сайн бодож боловсруулсан маркетинг, технологи үүнд орох босгыг улам намсгаж, нэгэнт орвол гарахад улам хэцүү болгож байна” гэж ярьжээ. “Энэ салбарын өсөлт гайхалтай. Бид одоо ухаарч, арга хэмжээ авахгүй бол оройтно. Хэрвээ цаг алдвал улам боловсронгуй нарийн болж, тэмцэхэд бүр хэцүү болно” гэж Уардл анхааруулж байна. Тэдний хийсэн шинжилгээгээр онлайн казино тоглодог насанд хүрэгчдийн 15.8 хувь, өсвөр насныхны 26.4 хувь, спорт бооцоо тавьдаг насанд хүрэгчдийн 8.9 хувь, өсвөр насныхны 16.3 хувьд мөрийтэй тоглоомтой холбоотой сэтгэцийн эмгэг илэрчээ. Арилжааны зорилготой мөрийтэй тоглоомын улмаас хүмүүс санхүүгийн их хэмжээний хохирол амсдаг, бас бие махбод, сэтгэцийн эрүүл мэнд нь муудаж, гэр бүл салах, ажлаа алдах, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэх, амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж судлаачид дүгнэсэн байна. Ялангуяа өсвөр насныхан, хүүхдүүд уг гамшигт хамгийн их өртөмхий бүлэг болохыг анхааруулжээ. “Салбарын компаниуд мөрийтэй тоглоомыг хор хөнөөлгүй зугаа цэнгэл мэт сурталчилж байгаа ч нийгэмд аюул нь эсрэгээрээ хурдацтай нэмэгдэж байна. Бид архи, тамхи зэрэг бусад донтуулагч, эрүүл бус бараа бүтээгдэхүүнтэй мөрийтэй тоглоомыг ижил түвшинд авч үзэх, нийтийн эрүүл мэндийн ноцтой асуудал гэж үзэхийг бид бодлого боловсруулагчдад уриалж байна” гэж судлаачдын нэг, профессор Мальколм Спарроу хэлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ:Ikon.mn/n/39o5

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан