Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.29/ Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа.
Уулзалтын төгсгөлд иргэдийн асуултад хариуллаа. Мөн энэ үеэрээ “Сэлэнгэ аймгийг төмөр замгүйгээр төсөөлөхгүй.Одоогоор Монгол Улсын эдийн засгийг 5-6 дахин тэлэх 700 гаруй км төмөр зам говийн бүсэд баригдаж байна. Монгол залуус, монгол инженерүүд өөрсдийн хүчээр төмөр зам барьж байна. Энэ бүтээн байгуулалт цаашид үргэлжилж, баруун хязгаарын аймгуудыг ч гэсэн төмөр замаар холбох ёстой. Төмөр замаар дамжин ажлын байрууд бий болж, аж үйлдвэрүүд тэлж хөгжинө. Эдийн засаг тэлж хөгжих юм бол уулзалт болгон дээр Та бүхний яриад байгаа ядуурал, ажилгүйдэлтэй холбоотой асуудлууд эрс багасах судалгаа тооцоо гарсан. Та бүхэн бүтээн байгуулалтын ажилтай очиж танилцаарай” гэжээ.