"U film" продакшн "Single ladies-4" киноныхоо нээлтийг өчигдөр хийж, үзэгчдийн хүртээл болголоо. Нээлтийн үеэр уг уран бүтээл дээр найруулагчаар ажилласан найруулагч Л.Бат-Амгалан: "Баярлалаа гэдэг үгнээс өөр хэлэх үг олдохгүй байна. Кино урлаг бол багийн урлаг. Сэтгэлээрээ гар нийлэн, шантрахгүйгээр зүтгэж даван туулсан багийнхандаа баярлалаа" хэмээн талархлаа илэрхийлэв.
Харин киноны продюсер, гол дүр Г.Ундармаа:
"U Film"-ийн уран бүтээл ямар кино байдаг вэ гэж асуухаар хүмүүс "Single ladies" гэж хэлдэг. Бүтэн долоон жил үргэлжилсэн энэ төслийн хаалтын ангийг ашиг сонирхлоос илүү уран бүтээлчдээ дэмжиж, үзэгчдэд сонирхолтой, чанартай бүтээл үзүүлье гэж гаднын улсын уран бүтээлчдийг тоглуулж туршлага солилцож, багаар ажиллах ямар байдгийг уран бүтээлчдэдээ үзүүлье гэж "Single ladies-4"-ийн тэс өөр хийсэн" гэв.