2021 оны Төсвийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн батлах гэж байна.
Засгийн газраас коронавируст цар тахлын үед иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор 2020 оны дөрөвдүгээр сараас 20 мянган төгрөг байсан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ. Энэхүү тэтгэмжийг он дуустал олгохоор шийдвэрлээд байсан юм.
Тэгвэл хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оны зургаадугаар сар хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэрийг өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Үүнд шаардлагатай хөрөнгийг 2021 оны төсөвт тусгасан байна.
Тодруулбал, ирэх оны 1-6 дугаар сарын хугацаанд хүүхэд бүрд 100 мянга, түүнээс хойш он дуустал хүүхэд бүрд 20 мянган төгрөг олгоход нийт 864 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох эсэхийг УИХ-аар хэлэлцэн батална.