Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Чөлөөт бүсэд “чөлөөтэй” зорчиж 300 сая төгрөгийн орлого олсон И.Батнасан гэж хэн бэ?

 

Манай улс Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуурт чөлөөт бүс байгуулж, байнгын ажиллагаатай болгохоор сүүлийн 20 орчим жил ярьж байна. Гэвч өнөөг хүртэл бодит ажил хэрэг болж, эдийн засагт хувь нэмэр оруулсан түүх үгүй. Өдгөө чөлөөт бүс гэдэг нь улиг болсон үлгэр, улстөрийн томилгооны нүх, хатуухан хэлэхэд төсвийн хөрөнгөөр тансаглагчдын орох орон болжээ. Тэгвэл үүний тод жишээ болсон нэгэн хүний талаар бид баримт дэлгэх гэж байна. Энэ бол Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Батнасан юм. Тэрбээр 2016 оны наймдугаар сарын 25-ны өдөр дээрх албан тушаалд томилогджээ. Одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг “Аж ахуйн талын мэдлэгтэй хүн” гэж үнэлээд энэхүү албан тушаалд томилсон гэнэ. Харин өнөөдөр түүнийг авлига албан тушаалын хэрэгт холбогдуулж АТГ шалгаж байгаа юм байна.

Баримт 1:   Төрийн өмчийг хувийн юм шиг ашиглаж ашиг орлого олдог

И.Батнасан нь өнгөрөгч 2019 онд гэхэд Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны эзэмшилд байдаг “03-81  УНҮ” улсын дугаартай Тоёота-Ланд крузер маркийн автомашинаар жолооч н.Баярболдын хамт Замын-Үүд Эрээн хооронд хүн тээвэрлэж ашиг олж байжээ. Нэг хүнээс 50-80 юань буюу монгол мөнгөөр 20-30 мянган төгрөг авдаг. Нэг удаадаа дунджаар дөрвөн хүн тээвэрлэдэг. 2019 онд нийт 245 удаа хилээр нэвтэрсэн бөгөөд зарим үед өдөрт хоёр удаа хилээр нэвтэрсэн байгаа нь ашиг олох зорилготой болохыг харуулж байгаа юм.  

Тайлбар:

Мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс бид захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Батнасантай уулзаж энэ талаар тодруулахад, “Чөлөөт бүс гэхээр л ерөөсөө ажил нь бүтдэггүй, баахан хүн засгийн мөнгийг зүгээр идээд сууж байдаг гэж ойлгодог юм билээ. Ухна ухна ишигний зовлонг мэддэггүй гэдэг шиг энэ байгууллагын хамт олон чадлынхаа хэрээр ажиллаж байгаа. Шийдвэр гаргах түвшний шийдвэрүүд, хэрэгжилтийг гүйцэтгэж байгаа агентлаг, яамдын хэрэгжилтүүд чанарын доголдолтой байдаг юм байна. Манай төсвийг хамгийн багаар тооцож батладаг. Гэтэл төсвөөс гадуур нэмэлт үүрэг хариуцлага ноогдоход холбогдох нэмэлт төсвүүд ирдэггүй. Дотоод нөөц бололцоогоор шийдвэрлэ гэдэг үүрэг ирдэг. Тэр бүх зардлыг олоход нэмэр болох үүднээс хүн тээвэрлэсэн тохиолдол бий. Тодорхой хэмжээнд орлого олсон. Төрийн өмчийн бодлого зарцуулалтын газрын данс руу орсон ч байгаа. Манай данс руу орсон нь ч бий” гэсэн юм.

Мөн түүнийг Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, үйл ажиллагаа эрхлэхээр газар эзэмших эрх авсан “Алтайн ундрах шанд чөлөөт бүс” ХХК-д газрын байршил сольж өгсний хөлсөнд 5 сая төгрөгийг хувийн дансаар авсан гэх яриа ч бий. Дээрх баримтуудын хүрээнд бид АТГ-т түүний тайлагнасан хөрөнгө орлогын мэдүүлгийг үзэхэд түүний жилийн орлого 2017 онд 16 сая төгрөг байсан бол 2018 онд 315 сая төгрөгт хүрсэн байлаа. Мөн тэрбээр 58 сая төгрөгийн авлагатай, 61 сая төгрөгийн хадгаламжтай болсон байв. Үүнээс гадна “Багахангай импекс” ХХК-г 100 хувь эзэмшдэг гэжээ.

Баримт 2: Хууль бус томилгоо

Захирагчийн ажлын албаны дарга нь ТЗ-10 шатлалтай төрийн жинхэнэ албан хаагч байх ёстой атал цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан М.Энхбаярыг 2017 оны арваннэгдүгээр сард томилжээ. М.Энхбаяр нь төрийн жинхэнэ албаны шалгалт өгөлгүй өдийг хүртэл ажиллаж байгаа юм байна. 

И.Батнасан захирагчийн хууль бус томилгоо үүгээр зогссонгүй. Тус байгууллагын гэрээ эрхзүй, хүний нөөцийн хэлтсийн даргаар Ж.Ундрахбаярыг томилох тухай саналыг АТГ-т хүргүүлэхэд “Татгалзсан” хариу өгчээ. Учир нь Ж.Ундрахбаяр нь Замын-Үүд сумын ИТХ-ын төлөөлөгч, сонгуульт ажилтай хүн байжээ. Гэвч түүнийг дээрх албан тушаалд дур мэдэн томилсон байна. Үүнээс гадна И.Батнасан захирагч өөрөө төрийн захиргааны удирдах албан тушаалтны шалгалтаа өгөөгүй, өнөөдрийг хүртэл дээрх албан тушаалд жинхлээгүй яваа ажээ.

Тайлбар:

И.Батнасан: АТГ-аас татгалзсан хариу ирэхэд бид Ж.Ундрахбаярыг ажлаас нь чөлөөлсөн. Гэхдээ Замын-Үүд чөлөөт бүсд ажилладаг 20 гаруй ажилтан Улаанбаатар хотод байрлаж ажилладаг. Замын-Үүдэд байрлаж ажилладаг хоёр, гуравхан хүн байдаг. Тэгэхээр тэнд  байрлаж ажилладаг, танил талтай, бүсийн асуудлыг нутаг орны удирдлагуудад хэлээд, ойлгуулаад явах хүн хэрэгтэй болсон. Тиймээс АТГ-ын шаардлагын дагуу Ж.Ундрахбаярыг халаад, гэрээ байгуулж хамтран ажилласан.

Миний хувьд бол урьд нь Багахангай дүүрэгт ИТХ-ын дарга зэрэг улстөрийн үүрэгт алба хашиж байсан. Улстөрийн томилгоогоор энэ албанд ажиллаж байгаа хүн. Одоогийн Ерөнхий сайд намайг энэ ажилд ажиллуулмаар байна гэсэн. Шалгалт өгсөн өгөөгүй би гучаад жил төрийн албанд ажилласан туршлагатай. Намайг энэ албанд жинхлээд өгөөч гээгүй. Хоргодоод байх зүйл ч алга.

Баримт 3: Гэрээт ажилтан авах нэрээр цалин завшдаг

2017 оноос хойш гэрээт ажилтан авах нэрээр цалин завших ажиллагааг байнга хийж байгаа аж. Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн алба нь Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 93 тоот тушаалаар 41  хүний орон тоотой байхаар батлагдсан ч өнөөдөр хорь гаруйхан хүн ажилладаг юм байна. Хамгийн сүүлийн жишээгээр 2019 оны есдүгээр сарын хоёрны өдрийн Б\22 тушаалаар гэрээт ажилтнуудыг томилсон гэнэ. Тодруулбал, ямар ч ажлын шаардлага хэрэгцээгүй орон тоон дээр хуурамч захирамж гаргаж, цалин бодож, хувьдаа завшиж байгааг цалингийн цэсэн дээр байгаа банкны хуурамч данснаас харж болох юм байна. Тус байгууллагын цалин Хаан банкаар олгогддог бөгөөд дөрвөн хүний дансны гурав нь хуурамч, бүртгэлгүй байжээ. Эдгээр гэрээт ажилтнуудад үр дүнгийн гэрээ, төлөвлөгөө, цагийн бүртгэл байхгүй, нэг ч үзэгдэж харагдаагүй хүмүүсийн нэр цалингийн цэс дээр байдаг. Тухайлбал, Бүртгэл санхүүгийн хэлтсийн дарга Ж.Баатарсүрэнгийн хүү Б.Тэргэл мэдээлэл технологийн инженерийн гэрээт ажилтнаар ажилладаг гэжээ.

Тайлбар: 

И.Батнасан: Жилд хийгдэх ёстой ажил үүргийн дагуу гэрээт ажилтнууд авч ажиллуулдаг. Б.Тэргэлийн хувьд албаныхаа сайтыг хийлгэх гэж дотоод нөөц бололцоогоо ашиглах үүднээс түр  ажиллуулсан.  Хэвлэлийн албаныхан тэр нарийн ширийн зүйлийг хийж чадахгүй байсан. Жолооч Батхүүгийн хувьд шаардлагатай үед дуудаж ажиллуулдаг гэсэн юм.  Гэрээ нь дуусахаар буцаагаад халдаг.

 

Б.Наранчимэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан