Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нараас допинг илэрчээ

Үндэсний бөхийн салбар хорооноос өнөөдөр /2020.10.05/ 11.00 цагаас  Хууль зүй, дотоод хэргийн яамны шинэ байранд Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг танилцууллаа.

 Энэ үеэр  үндэсний бөхийн тамирчин Б.Бат-Оршихын 4407678 дугаартай дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт-2020”-д орсон S1.1 бүлгийн треболон, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн ацетазоламид буюу шээс хөөх эм илэрсэн.

Мөн Р.Пүрэвдагвын 4407679 дугаартай дээжид S1.1 бүлгийн 19-норандростерон, дростанолон болон S4 бүлгийн тамоксифен илэрсэн бол Н.Батсуурийн 4406049 дугаартай дээжээс S4 бүлгийн триметазидин гэх бодис илэрсэн гэдгийг Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээллээ.

Энэ үеэр Үндэсний бөхийн салбар хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээлэхдээ “Энэ жилийн үндэсний их баяр наадамд таваас дээш давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ руу илгээсэн байсан. Лабораторийн хариуг есдүгээр сарын 8-нд ирүүлсэн. Уг албан бичигт дурдсанаар үндэсний их баяр наадамд зургаа давсан Улсын харцага Б.Бат-Оршихоос Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой гурван төрлийн бодис, хүчит бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэн Улсын аварга Н.Батсууриас нэг төрлийн, хүчит бөхийн барилдаанд зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Р.Пүрэвдагваас хориглосон жагсаалтад багтсан гурван төрлийн бодис тус, тус илэрсэн. Эдгээр бөхөөс допингийн бодис илэрсэн учраас Үндэсний бөхийн салбар хорооны журамд заасны дагуу 10 хоногийн дотор шинжилгээний хариуг гурван бөхөд танилцуулсан. Мөн холбогдох журамд заасны дагуу бөхчүүд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүйгээ мэдэгдэх ёстой байдаг. Гурван бөх “А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байна” гэдэг хариугаа өгсөн. Улсын аварга Н.Батсуурь, Б.Бат-Орших нар хариугаа бичгээр өгсөн. Мөн Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар хэвлэлийн бага хурал хийсэн.

Монголын үндэсний бөхийн салбар хороо 15 гишүүнтэй байдаг. Салбар хорооны гишүүд тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгох, шинээр олгосон цолыг хурааж авах, мөн зохих цол, чимгийг олгуулах эсэхийг асуудлаар хуралдаж, санал гаргана. Үндэсний баяр наадмын үндэсний хороонд уламжилдаг. Энэ хороо маань хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид санал хүргүүлдэг дүрэм журамтай. Ирэх долоо хоногт хурлын тов гарна. Үндэсний их баяр наадмын тухай хууль 2003 онд батлагдсан. Хууль батлагдсан цагаас Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээг авч ирсэн. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд энэ хуульд хоёр удаа л нэмэлт өөрчлөлт оруулсан. Цаашид эрийн гурван наамдыг мэргэжлийн спорт мөн эсэхийг судалж байгаа. Ирэх долоо хоногт эрийн гурван наадмын салбар хороодын төлөөллийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна” гэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан