АНУ-ын сонгуультай холбоотойгоор алтны үнийг өснө гэсэн таамаг гарчээ. Санал асуулгуудын дүнгээр Жо Байденыг дэмжигчдийн тоо өсөж байгаа нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой тодорхойгүй байдлыг буурах төлөвтэй байна. Хэдий тийм боловч тодорхойгүй байдал алтны үнэд дэмжлэг болно гэж зарим хөрөнгө оруулагчид таамаглаж байгаа юм. “State Street Global Advisors” болон “Invesco” компаниуд улс төржилт нэмэгдсэн, сонгууль маргаантай болох вий гэсэн сөрөг хүлээлт нь алтны эрэлтийг дэмжинэ гэж харж байна. Мөн Дональд Трамп “COVID-19”-өөр өвчилсөн нь энэхүү тодорхойгүй байдлыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа аж.
Мөн нөгөө талаас алтны уурхайнуудын нөөц шавхагдаж байгаа тул хайгуулын зардлыг нэмэх хэрэгтэй байгаа талаар “Barrick Gold” компани мэдээлж байна. Пүрэв гарагийн өглөөний байдлаар унц алтны үнэ 1890 ам.доллар орчимд арилжаалагдаж байна.