Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль аравдугаар сараас хэрэгжиж эхлэлээ.
Тодруулбал: 2021 оны нэгдүгээр сарын нэгний өдөр хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ аж ахуйн нэгж байгууллага, даатгуулагч тус бүр таван хувь байхаар, мөн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус бүр хоёр хувь төлөхөөр зохицуулсан юм.
Үүнээс гадна тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөгдөж, тэтгэврийн даатгалын шимтгэлээс 3.5 хувиар хөнгөлүүлэх аж.
Түүнчлэн сайн дурын даатгуулагч мөн адил таван хувиар тооцон шимтгэлээ төлнө. Жишээлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шимтгэл төлдөг даатгуулагч 35.7 мянган төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдөж, 21 мянган төгрөгийг өөрөө хариуцан төлөх юм байна.