Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын Засгийн газар ажлын виз олгох журмаа чангатгана

АНУ-ын Засгийн газар H-1B ангиллын түр хугацааны ажлын виз олголтын журмыг чангатгана гэж мэдэгдлээ. Технологийн компаниуд хилийн чанадаас хямд ажиллах хүч авах зорилгоор энэ төрлийн визийг түгээмэл ашигладаг байна. Ихэвчлэн БНЭУ, БНХАУ-ын иргэд энэ төрлийн виз авдаг ажээ. Хэдий тийм боловч Дональд Трампын захиргаа энэ виз олголт хэрээс хэтэрч, АНУ-ын хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгааг анхааруулж байна. Жилд ойролцоогоор 85 мянган хүнд H-1B виз олгодог. Нийт эзэмшигчдийн гуравны хоёр нь Энэтхэг, 10 гаруй хувь нь хятадууд байдаг ажээ.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан