Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Азийн хөгжлийн банк Хадгаламж зээлийн хоршоодтой хамтран ажиллах төслийн хугацааг сунгав

Азийн хөгжлийн банктай хамтран хадгаламж, зээлийн хоршооны зах зээлийг хөгжүүлэх төслийн нэгдүгээр шатыг 2016-2018 онд хэрэгжүүлсэн. Харин төслийн хоёрдугаар шатыг бичил санхүүгийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх хүрээнд өргөтгөж, хадгаламж, зээлийн хоршооноос гадна банк бус санхүүгийн байгууллагын зах зээлийг хамруулж 2019-2020 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байсан. 

Гэвч дэлхий хэмжээнд цар тахал болон дэгдээд буй COVID-19-тай холбогдуулан тогтоосон хөл хорионы дэглэмээс үүдэж төслийн баримт бичигт тусгагдсан зарим ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болсон. Иймд төсөл хэрэгжүүлэгч хоёр тал зөвлөлдөөд төслийн дуусах хугацааг ирэх буюу 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах шийдвэр гаргалаа.  

Энэ хугацаанд хадгаламж, зээлийн хоршооны салбар дахь дэд бүтцийг бүрдүүлэх, чадавхижуулах, бичил санхүүгийн салбар эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжих зэрэг өмнө нь хийж байсан ажлуудаа үргэлжлүүлнэ гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан