Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Гудамжнаас валют худалдан авах нь дам байдлаар хууль бус ажиллагааг дэмжсэнд тооцогдоно

“Найман шарга” төвд валют арилжаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт болон валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянаж шалгахын зэрэгцээ тусгай зөвшөөрөлгүй валют арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагааг таслан зогсоох шалгалтыг СЗХ-оос Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран явууллаа. Энэ үеэр тусгай зөвшөөрөлгүй валют арилжаа эрхэлсэн дөрвөн иргэнд хариуцлага ногдуулж, зөрчлийг давтахгүй байхыг анхааруулсан бол нэг аж ахуйн нэгжид прокурорын хяналтан дор зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлээд байна.

Цаашид ч тусгай зөвшөөрөлгүйгээр валютын арилжаа эрхлэгчдийг таслан зогсоох чиглэлд байнга анхаарч ажиллах бөгөөд үүнд иргэд, олон нийтийн оролцоо чухал. Иймээс валютын арилжаатай холбоотой зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг холбогдох байгууллагуудад нь мэдэгдэж, хамтран ажиллахыг иргэдээс хүсч байна. Мөн гудамжинд иргэдийн гар дээрээс болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээс валют худалдах, худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Учир нь, энэ тохиолдолд хуурамч валют авах цаашилбал дам байдлаар хууль бус ажиллагааг дэмжсэн үйлдэл болох эрсдэлтэй. Валютын арилжаа эрхлэгчдийн хувьд ч иргэдийг валют солиулах тухай бүрт хуруу уншигч төхөөрөмж ашиглаж мэдээллийг баталгаажуулах, төлбөрийн и-баримтыг олгох үүрэгтэй. Иргэдийн хувьд валют солиулах тухай бүрт төлбөрийн баримт авснаар аливаа эрсдэлээс хамгаалуулах мөн НӨАТ-ын сугалаанд оролцох давхар боломжтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан