Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Ченжүүд е-баримт өгөх ёстой

СЗХ-оос баталсан “Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам” нь Валютын зохицуулалтын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг төрөөс баримталж буй урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх, ББСБ-уудыг чадавхижуулах, гадаад валютын арилжааны мэдээг сайжруулах, дээрх байгууллагуудыг санамсаргүй байдлаар мөнгө угаах гэмт хэрэгт өртөх эрсдэлээс хамгаалах зорилготой.

Мөн журам батлагдсанаар тусгай зөвшөөрөлтэй 154 ББСБ төрийн мэдээллийн "ХУР" системээр харилцагчийг таньж мэдэх, иргэд байгууллагуудад НӨАТ-ын баримт олгох зохицуулалт бүрэлдсэн. Тодруулбал, системд холбогдсоноор гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-ууд гадаад валют худалдах, худалдан авах тухай бүр цахим төлбөрийн баримтыг иргэн, хуулийн этгээдэд олгож ажиллах болсон. Иймд харилцагч Та бүхэн валют худалдах, худалдан авах бүртээ тухайн ББСБ-аас төлбөрийн и-баримтыг хэвлэмэл эсвэл и-мэйл хаяг, “И-баримт” аппликейшнээр авахыг зөвлөж байна.

ББСБ-уудыг цахим төлбөрийн баримтын системд холбосноор тайлан мэдээг үнэн зөв, иж бүрэн хүлээн авах нөгөө талаар валютын арилжаа хийх тухай бүр бэлэн болон бэлэн бус гүйлгээний анхан шатны баримт үйлдэх ажлыг хөнгөвчлөх, үр ашиггүй зардлыг бууруулах давуу талтай. Иргэд үйлчлүүлэгчдийн хувьд ч НӨАТ-ын буцаан олголтын тохирол, сугалаанд оролцох боломжийг бүрдүүлэх цаашилбал, далд эдийн засгийг ил болгох ач холбогдолтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан