Ерөнхийлөгч Дональд Трампын шинжилгээний хариу эерэг хариу өгсөнөөс хойш түүний улс төрийн хувиа хичээсэн, аюултай тоглолтуудыг үзсэн ард түмэн, дэлхий нийт дургүйцсэн хэвээр байна.
Трампыг шинжилгээ өгхөөсөө өмнө хэд хэдэн удаагийн олон нийтийн арга хэмжээн дээр амны хаалт зүүхээс татгалзсан, барьж байсан зүйлсээ дэмжигчид рүү шидсэн, хүмүүстэй гар барьсан, тэр бүү хэл өвчнөө эмчлүүлж байхдаа зөвшөөрөлгүйгээр гадагш гарч олон нийт цугларсан газарт очиж үг хэлсэн зэрэг болчимгүй үйлдлүүдээс "Ерөнхийлөгч байх чадваргүй", "Энэ хүнээр дахин 4 жил засаг бариулах нь зөв үү?" гэх зэрэг дүгнэлтүүд гарах болсон. Америкчууд энэ гэнэтийн үр дүнг какистократ дахь огцом төгсгөл болгох хэрэгтэй бөгөөд үүнийг хийх хамгийн сайн хүн бол Ерөнхийлөгч асан Жорж Буш гэсэн байр суурьтай болоод байна.