Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Z generation амиа бодогчид уу?

Z generation буюу шинэ үеийнхэн гэгдээд буй хүүхэд, залуус өмнөх үеийнхнээсээ тэс өөр хэмээгдэж, тэдэнд зориулсан онол хүртэл гарчээ. 

Гэхдээ тэднийг амиа бодогчид, өөрийгөө болон өөрийнхөө сонирхдог зүйлсээс өөр юунд ч анхаарлаа хандуулдаггүй хэмээх нь элбэг. Үнэхээр тийм байх магадлалтай нь ч сүүлийн сонгуулиар харагдсан. 25-аас доош насныхныг сонгуульд оролцуулдаг болох гэж олон зорилтот ажил зохиогддог ч төдийлөн үр дүнтэй биш байдаг аж. Жишээлбэл, өнгөрсөн сонгуулиар хийгдсэн олон ажлуудын үр дүнд энэ насныхан сонгуулийг сонирхох хандлага нь 2-3%-тай л гарсан байна. 

"Энэ үеийнхний хамгийн хайртай зүйлээр гар утас нь тодроод байгаа тул хэрэв тэднийг сонгуульд оролцдог болгомоор байвал цахимаар санал авах тусгай программ зохиох хэрэгтэй" гэж нэгэн хүн хошигноод авсан. Эцэг, эхтэйгээ ч ойлголцдоггүй тэдэнд сонгуулийн ирц, дүн тийм ч хамаатай байх нь юу л бол.  Харин сонгуулиар өөрсдийнхөө амьдрах орчин, эрх чөлөө, эд хөрөнгөө хамгаалдаг байснаа тэд өнгөрсөнийх нь дараа буюу 30-40 насандаа л ойлгож магадгүй. Тиймээс энэ ангилалаас нэр дэвшигчид ойрын үед ямар нэгэн үр дүн хүлээх хэрэггүй л болов уу. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан