Дэлхий дахиныг хамарсан аюулт өвчний улмаас олон улсын хэмжээний томоохон арга хэмжээнүүд цуцлагдсан. Үүнийг дагаад аялал жуулчлал,агаарын тээвэр, түргэн хоолны сүлжэээ зэрэг олон улсын хэмжээний бизнесүүд зогссон гэж хэлж болно. Энэ өвөл нээлтээ хийх товтой байсан кинонууд цар тахлын улмаас ирэх жил хүртэл хойшлогдоод байна.
Үүнтэй холбоотойгоор “Cineworld Group” АНУ, Их Британи дахь кино театруудаа түр хаахаар боллоо. Дэлхийд хоёрдугаарт орох хамгийн том кино театрын сүлжээ болох “Cineworld Group” АНУ-д 536 салбар, Их Британид 127 салбараа түр хаах юм. Улмаар 45 мянга орчим ажлын байр эрсдэлд орж магадгүй байгааг тус компани онцолжээ. Энэхүү мэдэгдлийн дараа “Cineworld Group”-ийн хувьцааны ханш арилжааны явцад Лондоны Хөрөнгийн биржид 60 хүртэл хувиар буурчээ.
Ийнхүү нэртэй кинонуудын орлого дэлхийн эдийн засагт нөлөөлж эхэллээ.