Өнгөрөгч амралтын өдрүүдэд Сонгуулийн хороод хар машиныг турших үйл ажиллагааг явуулав. Хэд хэдэн газар машин гацаж, тэр бүү хэл худлаа тоолсоныг програмын "алдаа" гарлаа гэж аргалжээ. Мөн машинд хийсэн цааснаас илүү тооны саналын хуудаснууд гарч ирсэн тул ажиглагч нар өөрсдийн гараар будаж турших хүсэлтээ илэрхийлсэн боловч зөвшөөрөхгүй яг УИХ-ын сонгууль шиг урьдчилан будсан саналын хуудсыг уншуулж, тайлбарлахыг шаардсан хүмүүсийн өмнөөс “СЕХ мэднэ” хэмээн амыг нь тагласан байна. Сүүлийн сонгуулиар хар машинаас гарч ирсэн саналын хуудасны тоо сонгуульд оролцсон иргэдийн саналын хуудасны тооноос илүү гарсан тухай ч яригдсан. Эрх баригч намын сонгуулийн луйварын гол зэвсэг гэжнь хар машин гэсэн мэдээллүүдийг хэд хэдэн хүмүүс хийж байсан. Үнэндээ үнэмлэхүй ялалт гэдэг нь үнэндээ энэ хар машин байсан юм биш биз? Саналын хуудсыг 100 хувь гараар тоолохгүй л бол эрх баригчдын луйвар ил цагаандаа гарах нь тодорхой болсон бололтой.