Дэлхийн эдийн засагт их хямралаас хойших хамгийн хүнд үе тулгараад байгаа энэ үед Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкны жил тутмын уулзалт энэ даваа гарагт эхэлж байна. Уулзалт энэ долоо хоног дуустал үргэлжилнэ.
Дэлхийн эдийн засгийн сэргэлт “COVID-19”-ийн эсрэг вакцин гарган авахаар ажиллаж буй эрдэмтдээс шалтгаалж буй энэ үед үед Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банк бага орлоготой орнуудын энэ онд дуусах зээлийн төлөлтийг дахин сунгахыг “Их 20”-ийн орнуудад уриалж байгаа юм. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал зургаадугаар сард танилцуулсан таамгаас бага зэрэг сайжирсан гэж үед Олон Улсын Валютын Сан сүүлд мэдээлжээ. Хэдий тийм боловч эдийн засгийн хүндрэлээс эргэн сэргэх хурд удаан бөгөөд улс орнуудад харилцан адилгүй байхыг анхааруулсан юм.