Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
ХАР МАШИНЫ ХЭРЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНОРТ ХҮРЛЭЭ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан систем “New image Cast санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхээр УИХ-аас шийдвэрлэж, сонгуульд хэрэглэсэн.

Гэвч Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд буюу сонгуулийн автоматжуулсан системд гаднаас хууль бусаар халдаж /хакер/, нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, борлуулсан, сонгуулийн үр дүнд хууль бусаар санаатайгаар нөлөөлөх, уг үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэж байгаа этгээдүүд гарч ирсэн байх бөгөөд тэдэнтэй тохиролцож чадвал хүссэн нэр дэвшигчийг Орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдуулж чадна, өмнөх буюу 2020 оны 6 сард болсон УИХ-ын сонгуульд ч энэхүү хакер ажиллагааг туршиж үзсэн, үр дүнгээ үзүүлж УИХ-ын зарим гишүүнийг хүртэл хамгийн олон санал авахуулсан болгож сонгуулж чадсан, ялуулж өгч чадна хэмээн амлаж, их хэмжээний мөнгө нэхэж, улс төрийн намуудын удирдлагууд, зарим нэр дэвшигч нартай уулзаж байгаа талаарх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж байгаа тухай мэдээлэл нийтэд тарж, нийгмийг цоцролд оруулаад эхэлсэн.

Энэ үнэн бол энэ нь МУ-ын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно“ гэсэн заалт, Үндсэн хуулиар баталгаажуулсан Үндсэн хуулийн байгууллага болох Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг гэмт хэргээс халдлагаас хамгаалах, Эрүүгийн хуулийн 14 дүгээр бүлэгт заасан “Хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг”, мөн Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэгт заасан “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, түүнчлэн Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт заасан “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” Монгол улсад үйлдэгдсэн, дахин үйлдэгдэх гэж байж болзошгүй ноцтой асуудал юм.

Энэ хар машинтай холбоотой асуудал сонгууль бүрээр яригддаг, нэр дэвшигчид ч саналаа луйвардуулж алдсан гэж удаа дараа яригддаг ч яаж шийдэгдсэн нь тодорхойгүй үлддэг байдал дахин давтагдаж байна гэж үзэн Ардчилсан намаас МУ-ын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга, МУ-ын Их хурлын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Г.Занданшатар, МУ-ын Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлжээ.

Ардчилсан нам энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн, шийдвэрлэх, сонгуульд уг төхөөрөмжийг хэрэглэхийг болиулах, сонгуулийн саналын хуудсыг гараар тоолох, сонгогчдын хуруунд бэхэн тэмдэглэгээ хийх, “Хянан шалгах түр хороо”-г байгуулж, ажиллуулах шаардлагуудыг тавьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан