Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Хар галууг тойрсон олон асуудлын талаар хэлэлцүүлэг хийв

Жил бүр нийгмийн цахим сүлжээнд тураг гогой буюу хар галууг тойрсон олон маргаантай асуудал гардаг. Иргэд гол, нууруудын загас багасаж байгаа нь хар галууны тоо толгой ихэссэнтэй холбоотой тул устгах шаардлагатай гэж үзэж зарим газар зөвшөөрөлгүй тураг гогой шувууг устгах тохиолдлууд гарсан. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд, судлаачид, иргэдийн оролцоотой уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, мэргэжилтнүүд, шувуу болон загас судлаач эрдэмтэд, загасчдын төлөөлөл, төрийн бус байгууллагууд, болон иргэд оролцсон юм. Хэлэлцүүлгээр тураг гогой үнэхээр загасны тоо толгойд нөлөөлж байгаа эсэх асуудалд бодитоор хандах, иргэдэд үнэн бодит мэдээллийг мэдээлэх, цаашид энэ асуудлаар хамтарсан үйл ажиллагааг хэрхэн явуулах, мэргэжлийн судалгаа шинжилгээ хийх талаар хэлэлцлээ.

“Зэрлэг амьтан судлах хамгаалах төв” ТТБ-ын захирал Б.Нямбаяр: “Энэ шувууны жинхэнэ нэр буюу шинжлэх ухааны нэр нь тураг гогой юм. Тураг гогойг тойрсон хэд хэдэн асуудал нийгмийн цахим сүлжээнд багагүй газар авлаа. Нэгдүгээрт: тураг гогой загасыг үй олноор нь идэж байгаагаас үүдэн гол, нууруудын загас цөөрч байна гэх асуудал яригдлаа. Энэ мэдээлэл нь өөрөө их өрөөсгөл юм. Учир нь тухайн амьтны хоол тэжээл нь загас учраас идэх нь ойлгомжтой. Тэд өөрийн идэх хэмжээ хязгаартай тэрнээс биш цахим орчин дахь бичлэг шиг байнга тэгэж олноор нь иддэг амьтан биш. Загас ч өөрөө байгаль дээрээ тийм амархан гогойд байнга тэгэж амархан баригдаад байдаггүй. Тиймээс зөвхөн тураг гогойноос болж загасны тоо толгой буурч байгаа гэдэг нь үнэнд нийцэхгүй. Загасны тоо толгой буурахад олон шалтгаан байж болно. Тухайлбал: уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гол, нуурууд хатаж ширгэх, мөн маш их бохирдох болсон нь нэг том шалтгаан байж болох юм. Улсын хэмжээнд сүүлийн 20-30 жилд 2600 гаруй гол, нуур, булаг ширгэсэн гэсэн судалгааны үр дүн бий. Энэ дүн бол загасны амьдрах орчин хэрхэн хомсдож, доройтож байгаагийн нэг илэрхийл болно. Түүнээс гадна тураг гогойг гаднаас зориудаар оруулж ирж байгаа мэтээр бичиж байна. Тийм зүйл байхгүй, энэ шувуу бол манай тивийн умард хагаст өргөн тархалттай байдаг зүйл, Монголд аль эртнээс л байсан шувуу юм. Тиймээс иргэд цахим ертөнцийн зарим мэдээлэлд шүүлтүүртэй хандаж мэргэжлийн судлаач, эрдэмтдийн үгийг сонсож байгаасай гэж хүсч байна.”

МУБИС-ын Биологийн тэнхмийн эрхлэгч Ж.Ариунболд: ”Судалгаа шинжилгээгүйгээр тураг гогой/хар галуу/ шувууг шууд устгах талаар ярьж болохгүй. Орон нутгийн иргэд зохих зөвшөөрөлгүй тор тавьж загас барих тохиолдол их байдаг. Устгах ажлыг хийхэд бусад ховор шувууд дайжих зэрэг бусад амьтдын жам ёсны эрхийн асуудлыг маш сайн тооцох хэрэгтэй.”

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Гидробиологи, загас судлалын лабораторийн эрхлэгч Ч.Аюушсүрэн: Тураг гогой буюу хар галуу олноор цугларч байгаа нууруудыг ажиглахад нуурын гүн, байршил, загасны тоо толгой маш чухал байдаг. Загасны тоо толгой үнэхээр буурсан эсэх талаар дорвитой судалгаа алга байна. Хэрэв үнэхээр загасны  тоо толгой багассан бол иргэдийн тавьж байгаа заламгайн тор гол нэг том шалтгаан болж байна гэж бид үзэж байгаа.”

Хэлэлцүүлгийн үр дүнд 2021 онд тураг гогойн тархац нутгийг бүрэн хамарсан тоо толгойн судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийхээр шийдвэрлэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан