Багахангай дүүргийн Засаг дарга, НИТХ-д нэр дэвшигч С.Эрдэнэбаярын эхнэр н.Эрдэнэхорол нь Хаан банкны Багахангай салбарын захирал, хамаатан н.Батцэцэг нь мөн тус банкны салбарын зээлийн эдийн засагч аж. Нэр дэвшигч энэхүү давуу байдлаа тун овжин ашиглаж эхнэр, хамаатан хоёроо сонгуулийн байранд ажиглагчаар суулгахаар үнэмлэх цохуулжээ. Багахангай дүүрэг цөөн хүн амтайн сацуу тус банкны салбараас зээл аваагүй хүн гэж бараг үгүй гэнэ. Зээлдүүлэгчийнхээ нөхөрт саналаа өгөхгүй бол зээлдэгчийн хувь тавилан эргэх шахуу юм болох нь дамжиггүй.
Банкны ёс зүйн дүрмэнд сонгуульд нөлөөлж болох, болохгүйн тухай тодрхой заасан баймаар. Гэвч энэ салбарын н.Эрдэнэхорол захирал энэ аргаа өмнөх сонгуулиудад ч тун амжилттай хэрэглэсээр иржээ. Иргэдийн ярьж буйгаар бүтэн 8 жил буюу 2 төр эргэх хугацаанд Багахангайчуудыг зээлээр нь дарамталж, саналыг нь эргүүлсэн энэ хүнд үйлчилдэг хууль, дүрэм гэж байдаггүй бол салбартаа тэргүүлэгч гэгддэг ХААН банк нь нэг анхаармаар юм.