Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
РЦНК-г ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГОЁ

НИЙСЛЭЛЧҮҮДЭД ЗОЧИД БУУДАЛ ХЭРЭГТЭЙ ЮУ ? эсвэл

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ХЭРЭГТЭЙ ЮУ? 

      РЦНК буюу (Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төв)-ийн урьд талбай сүүлийн 20 жилийн турш хотын төвийн хамгийн том хогийн цэг болж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, машин тэргийг эвдэж иргэд эд хөрөнгөөрөө хохирч байна.

     Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны иргэд хот, дүүргийн удирдлагад явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй, аюулгүй орчинг бүрдүүлэх, ногоон байгууламж, биеийн тамир спортоор хичээллэх цэцэрлэгт хүрээлэн болгох хүсэлтийг удаа дараа хүргүүлэн ажиллаж 2,4га газрын эзэмшлийн гэрчилгээг цуцлуулан цэцэрлэгт хүрээлэн болгуулах НЗД Захирамжийг 2018 онд  гаргуулсан боловч  шүүхэд ялагдал хүлээсэн байна. Уг байршилд гурван иргэн, аж ахуй нэгж байгууллага газар эзэмшдэг байна.  

    Тухайн байршилд иргэдэд 580 айлын орон сууц, буудал, оффисын барилга хэрэгтэй гэж үү!!!. Нөгөөтээгүүр нийслэл хотод том жижиг газар байвал хэн дуртай дарга нар аваад барилга байшин барьж болдог үйлдлийг зогсоож иргэддээ ээлтэй нэг ч гэсэн ажлыг дэмжээд тус 2,4 га газарт цэцэрлэгт хүрээлэн барьж өгөхийг хүсэж байгаа юм.

    Эдгээрийн төлөө нэгдүгээр хорооны иргэд, оршин суугчид, Засаг дарга Б.Отгонхүү нар хамтран бүтэн нэг жил гаруйн хугацаанд тэмцэл өрнүүлж ажиллаж байгаан байна.

     Үүний гол шалтгаан бол хотын төвд байршиж байгаа хамгийн том хогийн цэгийг устгаж, цэцэрлэгт хүрээлэн болгох зорилготой юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан