Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжих 3.5 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа

Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжих 3.5 сая ам.долларын санхүүжилт бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших, тэгш хүртээмжийг сайжруулах болон цар тахлын болзошгүй эрсдэлээс сэргийлж бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилготой төслүүдийн буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ийг төлөөлж Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран нар гарын зурлаа.

Монгол Улсын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээг дэмжих 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Ази Номхон далайн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах сангаас олгож байгаа бол 2 сая ам.долларын тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих буцалтгүй тусламжийг АХБ-ны дэргэдэх Ядуурлыг бууруулах Японы сан (ЯБЯС)-гаас олгож байна.

Манай улсад одоогийн байдлаар 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй 11,606 хүүхэд байдаг ба төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан ерөнхий боловсрол эзэмшүүлэх боломжийг бүрдүүлэх, ингэхдээ эхний ээлжид Дархан-Уул, Дорнод, Дундговь аймгууд болон Сонгинохайрхан дүүргийн 4 сургууль, 4 цэцэрлэгийн дэд бүтцийг сайжруулж, тэгш хамран сургах боловсролын үйлчилгээний чадавхыг бэхжүүлэн, тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих нөөцийг сайжруулж, олон нийтийн оролцоо, мэдлэгийг сайжруулах чиглэлээр ажиллана. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үе тэнгийнхээ бусад хүүхдүүдтэй хамт ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамрагдах боломж бүрдэж, боловсрол, нийгэм-сэтгэл зүйн бодитой өгөөжийг хүртэх юм.

Төслийн эхний үе шат болох 1 сая ам.долларын төслийн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д шаардлагатай Компьютерт томографийн аппаратыг худалдан авч, ХӨСҮТ,  ЗӨСҮТ, болон цар тахлын эсрэг дайчлагдан ажиллаж байгаа 21 байгууллагын 2542 эмч, эмнэлгийн ажилчид болон резидент эмч нарын илүү цагийн хөлсийг санхүүжүүлэхэд зарцуулсан болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан