Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ардчиллын үнэ цэнийг нотолж өгсөн сонгууль боллоо

АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд Орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

АН-ын даргын үүргийг түр гүйцэтгэгч Ц.Туваан: АН багаараа өрсөлдөж, оролцлоо.  АН-ыг дэмжиж саналаа өгсөн нийт сонгогчдодоо баярлалаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүн нийслэл, орон нутагт харилцан адилгүй байсан нь төрийн оролцоотой сонгууль болж өнгөрлөө. Мөн хууль хүчний байгууллагууд эрх баригч намын талд үйлчилсэн сонгууль боллоо.

21 аймгийн наймд нь АН ялалт байгууллаа. Нийслэлд хамгийн хүнд хэцүү сонгууль боллоо. Мөнгийг хавтгайруулан тараалаа. Нийслэлийн сонгуулийн хороо шүүхийн шийдвэрийг урьдчилан мэдэж хууль бус шийдвэрийг гарган, нэг намын талд илт үйлчиллээ. Мөн Өмнөговь аймагт хүн амины хэрэг гарлаа. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр эрхгүй хүмүүс нэр дэвшиж өрсөлдсөн зэрэг хүч тэнцвэргүй, будилаантай сонгууль боллоо. Увс, Архангай, Баянхонгор аймгуудад  хуулийн зөрчилтэй хүмүүс нэр дэвшиж, ялалт байгуулсан. Тухайлбал, гэмт хэрэгт шалгагдаж байсан, хуурамчаар гарын үсэг зурсан этгээд Архангай аймагт сонгогдсон. Мөн Увс аймагт шүүхийн шийдвэрээр өртэй нь  нотлогдсон  атал нэр дэвшиж, ялсан. Энэ мэтчилэн зөрчлүүд олноор гарлаа.

Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа: Ардчилсан намыг дэмжиж, ардчиллын төлөө саналаа өгсөн сонгогчиддоо талархаж байгаагаа илэрхийлье. Нийслэлийн сонгуулийн хороо бидэнд албан ёсоор мэдээлэл өгөөгүй байна.

Бид өөрсдөө дүнгийн багцаа гаргалаа. Улаанбаатар хотод 900 мянга гаруй сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн.  Энэ удаагийн сонгуульд 400 мянган сонгогч саналаа өгсөн. Энэхүү саналын 22 хувийг МАН-аас нэр дэвшигчид, 14 хувийн саналыг Ардчилсан намаас нэр дэвшигчид, үлдсэн хувийг бусад нам авлаа. Маш олон ээдрээтэй хууль зөрчсөн сонгууль болж өнгөрлөө.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл : Увс аймагт МАН-ын зургаан нэр дэвшигч шүүх дээр асуудал нь очсон байхад сонгуульд оролцсон. 85 сая төгрөгийн өртэй Пүрэвжав гэгч нөхөр хүртэл нэр дэвшиж, ялалт байгууллаа. Гэхдээ Увсын ард түмэн АН-ыг олонх болгосонд баярлалаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ардчиллын үнэ цэнийг нотолж өгсөн сонгууль боллоо. Авлига албан тушаалын хэрэгт холбогдож, их хэмжээний мөнгө авсан хүмүүсийг нэр дэвшүүлэн иргэдийн саналыг худалдаж авлаа. Гэсэн хэдий ч ардчилал Монгол Улсын баталгаа, үнэ цэнийг зөвшөөрсөн сонгууль болсонд баяртай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан