Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа

“КОВИД-19” цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байгааг ноён Тапан Мишра уулзалтын эхэнд онцлоод НҮБ-ын зүгээс энэ тал дээр тууштай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирснийг тэмдэглэв. Цаашид эдийн засгийг сэргээх болон бусад чиглэлээр  Монгол улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, НҮБ-ын шинэчлэлийн үйл явц, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичиг зэрэг асуудлаар харилцан мэдээлэл солилцож, ЗГХЭГ-тай ойрын үед хамтарч ажиллах боломжуудын талаар талууд ярилцлаа. 

Мөн Засгийн газраас санаачлан Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд төлөвлөхөд онцгой анхаарч “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулсанд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд ноён Тапан Мишра талархал илэрхийлжээ.   

Монгол Улсад олон жилийн туршид нааштай хандаж, ялангуяа шилжилтийн үед нийгмийн бүхий л салбарт хамтарч ажиллаж, тусалж, дэмжиж байдагт НҮБ-д талархаж явдгаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ онцолсон. Тэрбээр НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар болон төрөлжсөн байгууллагуудтай ЗГХЭГ-ын хувьд цаашид хоёр чиглэлд түлхүү хамтарч ажиллах хүсэлтэй байна гээд төрийн үйлчилгээг цахимжуулах “E Mongolia”-ийн техникийн шилжилтийг хийхэд, мөн төрийн албыг чадавхижуулах тал дээр идэвхитэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.

Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг үндэсний түвшинд хангахад шаардлагатай санхүүжилтийг цогцоор шийдвэрлэх зорилгоор Олон талт түншлэгчдийн платформыг байгуулах чиглэлээр хамтран ажиллахад талууд санал нэгдсэн.

Энэ онд тэмдэглэж байгаа НҮБ байгуулагдсаны 75 жилийн ойн хэлэлцүүлгийг гишүүн улс орон бүрт зохион байгуулж байгаа аж. Энэ хүрээнд Монголд нийтдээ 12 уулзалт, арга хэмжээг зохион байгуулаад байгааг ноён Тапан Мишра онцолсон. Мөн Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсэн орсны 60 жилийн ой ирэх жил тохиох учраас ЗГХЭГ-ын зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа Л.Оюун-Эрдэнэ сайд энэ үеэр илэрхийлсэн юм. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан