Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
20 сая жуулчин хүлээн авдаг Ховат улс манай улстай аялал жуулчлалаар хамтарна

Бүгд Найрамдах Хорват Улсын аялал жуулчлалын салбарын орлого ДНБ-ийнх нь 20 хувийг бүрдүүлдэг.

“Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Хорват Улсын Аялал жуулчлал, спортын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Загреб хотноо гарын үсэг зурав.

Уг баримт бичиг нь хоёр улс аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх, чингэхдээ хамтарсан ажлын хэсэг байгуулж, сайн туршлага нэвтрүүлэх, хуваалцах, дэмжлэг үзүүлж ажиллах суурь болох юм.

Харилцан тохиролцсон зорилтуудаа бодит үр дүн гаргаж хэрэгжүүлэх нь чухал гэдгийг баримт бичигт гарын үсэг зурсан Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг, Бүгд Найрамдах Хорват Улсын Аялал жуулчлал, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Томислав Дружак нар санал нэгтэй онцлов.

Хорват Улс нь 4.1 сая хүн амтай бөгөөд сүүлийн жилүүдэд тус улсыг зорих жуулчдын тоо тогтвортой нэмэгдэж байна. Өнгөрсөн 2019 онд нийт 20 сая жуулчид хүлээн авсан ба аялал жуулчлалын салбарын орлого ДНБ-ийхээ 20 орчим хувийг бүрдүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан