Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Геологи-хайгуулын нэмэлт судалгаагаар илрүүлэх боломжтой нөөц баялаг 150 тэрбум тонн байна

Монгол орны хэмжээнд 12 нүүрсний сав газар, 3 нүүрстэй талбайд энэ оны статистик мэдээгээр нүүрсний нийт батлагдсан геологийн нөөц 32.6 тэрбум.тн, онолын хувьд шинжлэх ухааны доктор Д.Бат-Эрдэнэ нь Геологи-хайгуулын нэмэлт судалгаагаар илрүүлэх боломжтой нөөц баялаг 150 тэрбум.тн байна гэсэн байдаг.

2019 оны 09 сарын байдлаар хүчин төгөлдөр нүүрсний 173 аж ахуйн нэгжийн 296 ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар хүлээн авсан 32.61 тэрбум.тн нөөцийг аймаг тус бүрээр харуулбал.

АЙМГУУДЫН НҮҮРСНИЙ НӨӨЦИЙН МЭДЭЭЛЭЛ

Аймгийн нэр

АТЗ-ийн тоо

Батлагдсан нөөц мян.тн

1

Архангай

1

1,198.04

2

Баянхонгор

11

210,769.37

3

Булган

4

86,104.39

4

Говь-Алтай

27

435,537.34

5

Говьсүмбэр

10

1,828,382.75

6

Дархан-Уул

1

71,508.01

7

Дорноговь

38

3,040,328.87

8

Дорнод

15

1,727,597.97

9

Дундговь

23

2,042,829.98

10

Өвөрхангай

1

29,687.6

11

Өмнөговь

46

7,164,225.82

12

Сүхбаатар

18

1,553,426.82

13

Сэлэнгэ

3

439,148.35

14

Төв

42

7,881,601.57

15

Увс

13

1,158,041.21

16

Улаанбаатар

18

839,632.09

17

Ховд

11

177,896.14

18

Хөвсгөл

6

214,235.3

19

Хэнтий

8

3,708,080.96

 

32.6 тэрбум.тн нүүрсний геологийн нөөцийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болон антрацит, чулуун, хүрэн гэсэн гурван төрөлд чанараар нь хуваан харуулбал.

ТОМООХОН ОРДУУДЫН НӨӨЦИЙН МЭДЭЭЛЭЛ

Тавантолгой ордын нөөц: Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогтцэций сумдын нутгийг дамнан орших Тавантолгойн нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК ба “Энержи ресурс” ХХК-иуд нь Цанхи, Бор тээг, Оорцог, Бортолгой, Онч хараат, Ухаа-худаг гэсэн 6 хэсгээс бүрдэх ба нийт 10 тусгай зөвшөөрлийн хүрээнд 5,428.82 сая.тн нүүрсний нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар хүлээн авсан байдаг.

Нарийн сухайт ордын нөөц: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн Сухайтын нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй “Монголын алт (МАК)” ХХК, “Өсөх зоос” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК ба “Чинхуа Мак Нарийн Сухайт”ХХК-иуд нь Хүрэн толгой, Овоот толгой, Хүрэн шанд, Нарийн сухайт гэсэн 4 хэсгээс бүрдэх ба нийт 8 тусгай зөвшөөрлийн хүрээнд 1,004.94 сая.тн нүүрсний нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар хүлээн авсан байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан