Хилчдийн баярын өмнө Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын үндэсний бөх, сурын харваанд амжилт үзүүлсэн хилчин тамирчдаа ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Үндэсний их баяр наадамд амжилттай барилдаж түмэн олноо баясгасан Хилийн 0208 дугаар тусгай салбар (“Хилчин” спорт хороо)-ны тамирчин, хошууч Б.Пүрэвсайхан, ахлах ахлагч Б.Бат-Орших нарыг “Онц хилчин”, үндэсний сурын харваанд дөрөвдүгээр байр эзэлсэн сувилагч Б.Сүрэнжаргалыг “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнаж, дурсгалын зүйл гардуулав.
Мөн баг тамирчдаа амжилттай бэлтгэж оролцуулсан тус салбарын ерөнхий дасгалжуулагч, дэд хурандаа Н.Бүрэнбаатар, үндэсний бөхийн дасгалжуулагч, хошууч Л.Батзориг, үндэсний сурын дасгалжуулагч, ахлах дэслэгч Б.Ёндон нарт Цэргийн сахилгын дүрмийн дагуу сайшаал хүртээлээ гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэв