Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ын ДАРГА БААСАН ГАРАГТ ТОДОРНО

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд/НИТХ/ сонгогдсон 45 гишүүн Анхдугаар хуралдаанаа Баасан гарагт буюу аравдугаар сарын 23-нд хийхээр товложээ.

Анхдугаар хуралдаанаар төлөөлөгчид НИТХ-ын даргаа сонгох юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН олонх болсон бөгөөд 45 төлөөлөгчийн 34 нь Монгол Ардын Намаас, найм нь Ардчилсан Намаас, гурав нь Хөдөлмөрийн Үндэсний Намаас сонгогдсон. Энэ удаагийн НИТХ-д эмэгтэй найман төлөөлөгч байна.

НИТХ-ын Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь удирдана.

Хуульд сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан байдаг. Тэгэхээр МАН олонх болсон учир хуулийн дагуу эрхээ эдлэх нь.

НИТХ-ын даргыг сонгох тухай хуулийн заалтуудаас:

  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
  • Тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно.
  • Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-аас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно.
  • Хурлын төлөөлөгчид санал хураалтад оролцохдоо зөвхөн нэг хүний төлөө санал гөх бөгөөд нэр дэвшигч өөрөө санал хураалтад оролцох эрхтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан