Баянгол дүүрэгт орон нутгийн сонгуулиар МАН 20, АН 18, ХҮН хоёр, МАХН нэг суудал авсан. Олонх нь МАН боловч ИТХ-ын даргыг сонгоход 50-иас дээш хувийн санал хэрэгтэй учраас МАХН-аас сонгогдсон нэг нэр дэвшигчийг өчигдөр МАН гишүүнээрээ элсүүлэв. Баянгол дүүргийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар МАХН-аас сонгогдсон Э.Магнайбаяртай тохирч, өөрийн намдаа элсүүлсэн нь олон хүний шүүмжлэлийг дагуулаад байна.
МАХН-аас сонгогдсон Э.Магнайбаярын хэдхэн хоногийн зөрүүтэй илэрхийлсэн, МАН-ын талаарх байр суурийг онцолж байна. Э.Магнайбаяр гэдэг залуу Хөвсгөл аймагт МАХН-ын 39 дүгээр мянгатын даргаар ажиллаж байгаад саяын сонгуулиар Баянголд нэр дэвшиж сонгогдсон. “Залуудаа” МАН-ын дэргэдэх НАМЗХ-д ажиллаж байжээ. Ийнхүү МАХН-ын гишүүн Э.Магнайбаяр МАН-д элссэнээр Баянгол дүүргийн засаглалыг МАН удирдах боломжтой боллоо. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө МАН-ын талаарх өөрийн бодолоо МАХН-ын гишүүд дэмжигчиддээ хэрхэн хуваалцаж байсаныг доорхи бичлэгээс үзнэ үү.