БНСУ-ын “Торгоны замын хурдан галт тэрэг” ∕SRE∕.
Тухайн үеийн БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ 2013 оны 12 дугаар сард “Торгоны замын хурдан галт тэрэг” гэж нэрлэсэн үзэл санааг дэвшүүлэн тавьж, БНСУ-тай хиллэж буй Хойд Солонгос, ОХУ, Хятад, төв Ази, Европын торгоны замын хурдны төмөр замтай холбогдож ЕвроАзийн бүс нутгийн эрчим хүч, байгалийн хий болон нефть дамжуулах хоолойн шугам зэрэг эрчим хүчний сүлжээтэй нэгдэх зорилготой юм. “Торгоны замын хурдан галт тэрэг” төлөвлөгөө нь Солонгосын “Евро-Азийн санаачилга”- ын гол цөм агуулгын нэг. Төмөр замаар голлосон төмөр зам, авто зам, боомт болон агаарын тээврийн сүлжээг нэгтгэсэн тээвэр логистикийн зангилаа системийг буй болгохоор зорьжээ. Солонгосын “Торгоны замын хурдан галт тэрэг” төлөвлөгөө нь Хойд болон Өмнөд Солонгосын харилцаанаас шалтгаалан зогсож, “ЕвроАзийн санаачилга”-ын хэрэгжилт нь тал талын хүндрэл бэрхшээлийг амсаж байна. Хятадын хөрш орны хувьд Солонгосын Засгийн газар болон аж ахуйн нэгжүүд “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулах байдал нэмэгдсээр байна.