Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдан хотын дарга болон НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх хүмүүсийг сонгожээ.
Тэргүүлэгчдийн зүгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргажээ.
Уг саналыг Нийслэлийн МАН-ын хороон хурлаараа эцэслэн баталж тэднийг 100 хувь дэмжсэн байна.
Үргэлжлүүлэн МАН-ын Удирдах зөвлөлөөр эцэслэн хэлэлцэх юм. Эцсийн шийдвэрийг МАН-ын УЗ гаргана.
Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хотын даргад нэр дэвшсэн тохиолдолд гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүсэх магадлалтай юм.