Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ДЭМЖЛЭГ УРД ХӨРШИД ОЧЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр цар тахлыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэхээр 30 мянган толгой хонийг хандивласан. Үүний дагуу Ерөнхий сайдын захирамжаар хандивын 30 мянган хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаар ахлуулж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан юм. Монголын ард түмнээс өмнөд хөршдөө хандивласан 30 мянган хонийг нэгбүрчлэн мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж, бүх шатанд хяналт тавьж баталгаажуулан дэлгэрэнгүй бүртгэл үйлдэж БНХАУ-ын талд өнөөдөр бүрэн хүлээлгэн өглөө.

Ёслолын арга хэмжээнд, Монголын талаас Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Ш.Адьшаа, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, БНХАУ-ын талаас БНХАУ-ын Худалдааны яамны туслах сайд Рэнь Хунбинь, ӨМӨЗО-ны Ардын засгийн тэргүүлэгч Бү Шяолинь, мөн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй нарын албан ёсны төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, “…Хятадын ард түмэн КОВИД-19 цар тахалтай ид тэмцэж байсан үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөд хөршдөө айлчлал хийж, Монголын ард түмэн Хятадын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгааг илэрхийлсэн нь манай ард түмэн “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг үгийг эртнээс хэрэглэж, хувь хүн, айл өрх, улс орнууд бие биендээ харилцан тусалж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх замаар тулгарсан бэрхшээлийг хамтран туулж, хамтын хүчээр хөгжил дэвшилд хүрэх үзэл санааг баримталж ирсэнтэй холбоотой” гэдгийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаачилгыг манай ард иргэд халуун дотноор дэмжиж, хөрш орны ард түмэнд сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлэх аян улс орон даяар өрнөж, малчин түмэн маань идэвхтэй оролцсон тухай дурдлаа.

Мөн халуун хошуут хонин сүргээсээ дээжлэн өгч буй Монголын ард түмний сэтгэлийн бэлэг Хятадын ард түмний сэтгэлд хүрч, хоёр ард түмний өнө удаан жилийн нөхөрлөл, найрамдлыг улам бүр бэхжүүлсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч сэтгэл хангалуун байгааг илэрхийлэв.

Уг арга хэмжээний үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Монгол Улсаас өгч буй хандив БНХАУ-ын ард түмэн цаг үеийн хүндрэлийг даван туулахад бодитой дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Энэ ажлыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулахад дэмжиж тусалсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, иргэд, малчид Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монголын ард түмний сэтгэлийн хандив 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлыг амжилттай зохион байгууллаа.Хоёр орны ард түмнүүдийн найрсаг харилцаа батжин хөгжих болтугай” гэв.

 

БНХАУ-д хүлээлгэн өгсөн 30 мянган толгой хонийг Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн малчдаас худалдан авч бүрдүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан