”COVID-19” вирусний эсрэг вакцины тариурыг 520 сая ширхэг бэлтгэн нөөцлөх юм.
НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдсэнээр, энэ оны сүүлчийг хүртэл "COVID-19" вирусний эсрэг вакцины тариурыг 520 сая ширхэг бэлтгэн нөөцлөх бөгөөд "COVID-19" вирусний эсрэг вакциныг тарих зөвшөөрөл олгогдсоны дараа маш түргэхэн ажлаа өрнүүлж эхлэхэд дөхөм болгоно гэжээ.
Хүүхдийн сан хэвлэл мэдээллээр гаргасан албан мэдэгдэлдээ, тус сан энэ оны сүүлчээс өмнө "COVID-19" вирусний эсрэг вакцины тариурыг 520 сая ширхэг худалдан авч нөөцлөх бөгөөд 2021 онд "COVID-19" вирусний эсрэг вакцинд зориулан бэлтгэх тариур нийт 1 тэрбум ширхэгт хүрэх болно. Үүнээс гадна Хүүхдийн сангийн зүгээс тариурыг аюулгүй хадгалах 5 сая ширхэг хайрцаг худалдан авч, хэрэглэж дууссан тариурыг цуглуулан авахад ашиглана гэжээ.
Тариур болон аюулгүйн хайрцаг 5 жилийн дотор хүчинтэй байх болно. Хүндийн хэмжээнээс шалтгаалж далайгаар тээвэрлэх шаардлагатай бөгөөд заавал урьдчилан бэлтгэн хүргэх ёстой юм. Үүнээс гадна, урьдчилан худалдан авах нь вакцин зах зээлд орсны дараа ийм төрлийн бүтээгдэхүүнд нүүрлэсэн зах зээлийн дарамтыг намжаахад тустай гэж Хүүхдийн сан мэдэгджээ.
Хүүхдийн сангийн гүйцэтгэх дарга Хенриетта Форе: "COVID-19" цар тахлын эсрэг вакциныг тарих нь хүн төрөлхтний түүхэн дэх цар хүрээгээр хамгийн өргөн вакцин тарих төсөл юм, иймээс заавал одоогоос эхлэн үйл ажиллагаа авах хэрэгтэй гэсэн байна.