Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Япон “Торгоны замын бүс нутаг”-т 21.9 сая ам.долларын Засгийн газрын хөгжлийн тусламжийг олгожээ

Япон улс нь “Торгоны замын гадаад харилцаа” санаачилгыг тухайн үеийн Ерөнхий сайд Рютаро Хашимото /Ryutaro Hashimoto/ 1997 онд анх санаачлан Японы эрчим хүчний эх үүсвэрийг олон талтай болгож баталгаажуулах төлөвлөгөөтэй байжээ. Рютаро Хашимото төв Азийн болон Кавказийн найман орныг Торгоны замын бүс нутаг гэж нэрлэн эдгээрийг Японы гадаад харилцааны шинэ стратегийн чухал байр сууринд хүргэжээ. Үүний дараа Японоос төв Азийн бүс дэх гадаад харилцаагаа аажмаар “Торгоны замын гадаад харилцаа” гэж нэрлэх болжээ. Японы зүгээс дэвшүүлсэн энэхүү стратегийн бодлогыг тоймловол, нэгдүгээрт эдийн засгийн үр ашгийг чухалчилж, өөрийн эрчим хүчний эх үүсвэрийг олон талт болгохыг баталгаажуулж, Ойрх Дорнодын эрдэс баялгийн нөөцөөс дутахааргүй төв Азийн бүс нутгийн энэхүү нөөц баялгийг өрсөн эзэмших, хоёрдугаарт гео улс төрийн өнцгөөс хандаж, Япон, төв Ази болон Кавказын бүс нутагт өөрийн байр суурийг тогтвортой болгохыг эрмэлзжээ.
2004 онд Япон дахин “Торгоны замын гадаад харилцаа” стратегийг дэвшүүлж, “Төв Ази+Япон” хамтын ажиллагааны механизмыг байгуулах ажлыг тууштай урагшлуулж, улс төрийн нөлөөлөл болон эдийн засгийн арга хэрэгслийг нэмэгдүүлэх замаар төв Азийн бүс нутгийн эрдэс баялгийн ашиглалт болон худалдааг удирдах эрхийг эрмэлзсэн санаархал гаргаж байлаа. 2012 оноос Япон “Торгоны замын бүс нутаг”-т 21.9 сая ам.долларын Засгийн газрын хөгжлийн тусламжийг олгож, хөрөнгө оруулалтын хүрээнд зам, нисэх буудал, гүүр, цахилгаан станц, усан тээврийн суваг зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлсэн. 2015 оны 10 дугаар сард Шинзо Абэ /Shinzō Abe/ Монгол улс, төв Азийн таван орноор айлчилж, гол зорилго нь Япон төв Азийн яриа хэлэлцээний механизмыг сэргээж, тээвэр логистикийн хамтын ажиллагааг сэргээж, Японы зүгээс Хятадыг чиглэсэн буюу уралдсан гадаад харилцаа” бодлого бүхий төв Ази дахь гадаад харилцааны хөшгөө нээсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан