Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Монголын иргэншилтэй Саид Моллаиг Иран тайван орхихгүй

Иран улсын зүгээс Спортын Арбитрын Шүүх (CAS)-д болж буй чухал шүүх хуралдаанаас ч өмнө жүдоч Саид Моллаиг сүрдүүлэх кампанит ажил эхлүүлжээ. Өнгөрсөн жил Токиод болсон жүдо бөхийн ДАШТ-д тэрбээр Израилийн бөхтэй барилдахгүй байх лүндэнг биелүүлэхээс татгалзсан тул нутагтаа буцаж чадаагүй юм.

28 настай түүнийг ДАШТ-ий дараачийн шатанд Израилийн Саги Мукитэй өрсөлдөх магадлалтай тулаанаас зайлсхийх тушаалыг өгчээ. Иран улс Израилийг 40 гаруй жилийн турш хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тэдний тамирчидтай өрсөлдөхгүй байх бодлогыг хэрэгжүүлдэг. 

Моллаитай холбоотой үйл явдлын дараагаар буюу 2019 оны аравдугаар сард Олон улсын жүдогийн холбоо (IJF) Ираны жүдогийн холбооны эрхийг түдгэлзүүлж, жүдочдоо Израилийн учраагийн эсрэг барилдах баталгаа гаргахаас нааш хоригийг цуцлахгүй гэж сануулаад буй.

Есдүгээр сарын 16-нд Лозаннд эхэлсэн CAS-ын сонсгол дээр Моллаи IJF-ийн нэрийн өмнөөс нотлох баримт гаргаж, гэрчийн мэдүүлэг өгөх ёстой. Түүнчлэн Моллаигийн дасгалжуулагч Мохаммад Мансури (бас 2019 оны ДАШТ-ий дараа Иран руу буцалгүйгээр зугатсан), Тажикистаны шигшээг дасгалжуулж буй Вахид Сарлак (тэрээр 2009 оны Роттердамын ДАШТ-ий үеэр Иранаас зугтаасан) нар мэдүүлэг өгөх нь тодорхой болжээ.

 

Ираны жүдогийн холбооны хувьд одоогоор “Токио-2020” олимпын наадамд тамирчдаа оролцуулах боломжгүй болоод байгаа. Өдгөө CAS-т хэргийг хэлэлцэх үеэр Моллаигийн эсрэг кампанит ажил эрчимжиж байна гэсэн нууц мэдээлэл дуулдах болжээ. "Бүх нөхцөл байдлыг урьдчилан төлөвлөсөн бөгөөд энэ нь түүнд болон гэр бүлийнхэнд нь сайнгүй байх болно" гэж анхааруулжээ.

Моллаи Токиод болсон явдлын дараа Иранд очилгүйгээр, Германд орогнол хүсч уг асуудлыг дэлхийн олон нийтийн өмнө авчирч чадсан юм. "Хэрэв тамирчин эдгээр тушаалыг биелүүлээгүй бол тэр болон түүний гэр бүл эвгүй асуудалд орно гэдэгт 100 хувь итгэлтэй байна" гэж Моллаи Германы “Дойче Велле”-д хэлжээ. "Гэр бүлийнхэн маань ямаршуу суугааг би мэдэхгүй байна" гээд Моллаи "гэхдээ ДАШТ-ий дараа би зоригтой байж, чөлөөтэй амьдрахыг л хүсч байгаагаа дэлхий дахинд дуулгасан.

Израиль, эсвэл өөр аль ч орны жүдочтой нүүр тулах нь надад хамаагүй" хэмээн хэлжээ. Үүнээс хойш олон улсын тэмцээнд өрсөлдөхийн тулд Монгол Улсын иргэншилтэй болсон Моллаи болон Муки нар нөхөрсөг харилцаа тогтоож, хамтдаа татуулсан зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Тэрбээр Арабын Нэгдсэн Эмират, Израилийн хооронд дипломат харилцаа тогтоох тухай саяхны шийдвэрийг дэмжиж байгаагаа ил тод мэдэгдсэнээр Тегераний эрх баригчдын уур хилэнг улам нэмэгдүүлэв.

Засгийн газрын эсрэг жагсаалд оролцож, хүн амины хэрэг үйлдсэн бөх Навид Афкариг саяхан Иран улс цаазалсан нь тодорхой болжээ. Ираны Дээд шүүх Афкарид 2018 онд тус улсын дэглэмийг эсэргүүцсэн үйл ажиллагаанд оролцсоны төлөө цаазаар авах ялыг хоёр удаа оноогоод байлаа. Афкари мөн зургаан жил хагасын хугацаанд шоронд хоригдох, 74 удаа ташуурдуулах ялтай байсан юм.

Ираны Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Реза Салехи Амири “жүдоч Моллаиг IJF барьцаалжээ" гэж саяхан мэдэгдэв. Ираны нууц албаны өндөр албан тушаалтан асан, улс төрч тэрбээр Визерийг урьдчилан төлөвлөсний дагуу Моллаиг Токиогоос Герман руу илгээсэн гэжээ. Гэхдээ Амири Ираны хэвлэл мэдээллээр "Моллаи Иран руу ямар ч асуудалгүйгээр буцаж очих боломжтой. Бид түүнийг тэвэрч угтан авна" гэж мэдэгдээд байна.

IJF нь CAS-т болсон үйл явдал болон Моллаигийн эсрэг сүрдүүлгийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан боловч Визер хэлэхдээ "IJF спортын бүх түвшинд ялгаварлан гадуурхалтын эсрэг үргэлжлүүлэн тэмцэнэ. Бид тамирчдынхаа ашиг сонирхлыг хамгаалах болно. Спортын арга хэмжээний зөрчилдөөнд Засгийн газар эсвэл улс төрчдийг хутгалдуулж, тулалдааны бохир талбар болж хувирахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь бүх нийтийн үнэт зүйл, Олимпын харти, спортын нийгэмд эзлэх байр суурьтай зөрчилдөж байна. Жүдогийн үзэл санааг хэрэгжүүлснээр илүү сайн нийгэм байгуулж, дэлхийн энх тайван, бүх үндэстний хоорондын ойлголцолд хувь нэмэр оруулахыг зорьж байна" хэмээв.

Моллаиг CAS-т мэдүүлэг өгч буйг дуулсан түүний “хамсаатан” Саги Муки амжилт хүссэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан